Гэрэл зургийг MPA.mn

Монголбанк орон сууцны эрэлтийн хэрэгцээнд нийцүүлэн ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д өөрчлөлт оруулж байна.

Журмын шинэчлэлийн хүрээнд ипотекийн зээлийг зорилтот бүлэгт илүү чиглүүлэх, мөн иргэдийн хэрэгцээ, санхүүгийн нөхцөлд нийцсэн ялгаатай хүүтэй зээлийн бүтээгдэхүүн бий болгохоор төлөвлөжээ.

Түүнчлэн ипотекийн зээлийн нэгдсэн мэдээллийн сан бий болгож, зээл хүсэгч өөрийн хүсэлтийн дараалал болон шийдвэрлэлтийн явцыг E-Mongolia системээр нээлттэй хянах боломж бүрдүүлэхээр ажиллаж байна.

Монголбанк цаашид төв банкны хараат бус байдлыг хангах хүрээнд төсвийн шинжтэй санхүүжилтийг хориглох бодлого баримталж байгаа аж. Иймээс ипотекийн хөтөлбөрийн санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх асуудлыг мөн авч үзэж байна.

Энэ хүрээнд УИХ-ын намрын чуулганаар “Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай” хуулийг хэлэлцэн баталснаар ипотекийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх эрх зүйн нөхцөл бүрдэх юм гэж Монголбанк үзэж байна.

Монголбанк өмнө нь ипотекийн хөтөлбөрийг урт хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх, зах зээлийн зарчимд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, улмаар хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх чиглэлээр ажиллаж ирсэн.

Эх сурвалж: Монголбанк

#онцолсон, #ипотекийн зээл, #монголбанк,