Цогц хөгжлийн үндэсний төвөөс хэрэгжүүлж буй “Мэдэх эрхтэй-2” аяны хүрээнд Монгол Улсын Их Хурлын ил тод байдлыг сайжруулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагыг УИХ-ын дарга С.Бямбацогтод хүргүүлсэн талаар мэдээлэл өглөө.

Гэрэл зургийг MPA.mn
Тус төвийн зүгээс парламентын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх нь ардчиллын чухал тулгуур бөгөөд иргэдийн төрд итгэх итгэл, шийдвэр гаргах үйл явц дахь оролцоотой шууд холбоотой гэж үзэж байна.
Монгол Улсын парламентын нэгдсэн болон байнгын хороодын хуралдааныг цахимаар шууд дамжуулдаг, хуралдааны ирцийн мэдээллийг олон нийтэд хүргэдэг болсон. Гэвч эдгээр нь парламентын ил тод байдлыг бүрэн хангахад хангалтгүй бөгөөд иргэд мэдээллийг хялбар, ойлгомжтой хэлбэрээр авч, хууль тогтоох үйл явцад бодитоор оролцох боломж бүрдэх шаардлагатай.
Тухайлбал, нэгдсэн чуулганы хуралдааны тэмдэглэл цахим хуудсанд бүрэн, тухай бүр байршаагүй, зарим хуралдааны тэмдэглэл өнөөг хүртэл нийтлэгдээгүй байгааг шаардлагад дурдсан байна.
Мөн УИХ-аас d.parliament.mn сайтаар дамжуулан иргэдээс хуулийн төсөлд санал авдаг боловч тухайн санал хуулийн төсөлд хэрхэн туссан талаар иргэдэд мэдээлдэггүй асуудлыг хөнджээ.
Түүнчлэн хуулийн төслийн анхны хувилбарыг цахим хуудсанд байршуулдаг ч хэлэлцүүлгийн явцад орсон өөрчлөлтийг тухай бүр мэдээлдэггүй нь иргэд хуулийн төслийн эцсийн агуулгыг бүрэн хянах, ойлгох боломжийг хязгаарлаж байна гэв.

Иймд парламентын үйл ажиллагааны бүх үе шатны мэдээллийг иргэдэд нээлттэй, хүртээмжтэй хүргэх, хуулийн төсөлд өгсөн иргэдийн саналыг хэрхэн тусгасан талаар мэдээлэх, хэлэлцүүлгийн явцад орсон өөрчлөлтийг тухай бүр цахим хуудсанд байршуулж байх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг шаарджээ.
Эдгээр асуудлыг шийдвэрлэх нь парламентын ил тод байдлыг нэмэгдүүлэхээс гадна иргэдийн хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох боломжийг бодитоор хангахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

#live, #“Мэдэх эрхтэй-2” аян, #Цогц Хөгжлийн Үндэсний Төв,