Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан, тарифын дарамт нэмэгдэж байгаа ч Хятадын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон экспортлогчид гадаад зах зээлд тэлэх үйл явцаа үргэлжлүүлж байна.

Хятадын гоо сайхны бүтээгдэхүүний компаниуд сүүлийн жилүүдэд дотоодын зах зээлийн өрсөлдөөн, хэрэглээний өсөлт саарч байгаатай холбоотойгоор гадаад зах зээлд анхаарлаа нэмэгдүүлэх болсон. Тухайлбал, Хятадын томоохон гоо сайхны үйлдвэрлэгч "Proya Cosmetics" олон улсын зах зээлд байр сууриа бэхжүүлэх зорилгоор Европын брэндүүдийг худалдан авах боломжийг судалж байгаа юм.

Мөн Хятадын гоо сайхны бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдэж байна. 2024 оны эхний 11 сарын байдлаар тус улсын гоо сайхны бүтээгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн экспорт 1.19 сая тонн хүрч, өмнөх оны мөн үеэс 18.2 хувиар өссөн бол экспортын үнийн дүн 6.53 тэрбум ам.долларт хүрч, 9.4 хувиар нэмэгджээ.

АНУ-ын зах зээлд ч Хятадын гоо сайхны брэндүүд нэвтрэх оролдлогоо эрчимжүүлж байна. Тухайлбал, "Proya" компани АНУ-ын томоохон гоо сайхны жижиглэн худалдааны сүлжээ "Ulta Beauty"-тэй хамтран ажиллаж, 2026 оны арваннэгдүгээр сараас бүтээгдэхүүнээ тус сүлжээний 400 орчим дэлгүүр болон онлайн платформоор худалдаалахаар төлөвлөжээ.

Гэсэн хэдий ч АНУ-ын тарифын бодлого нь Хятадын гоо сайхны бүтээгдэхүүний экспортод тодорхой дарамт учруулж байна. 2024 онд АНУ Хятадын гоо сайхны бүтээгдэхүүний хамгийн том экспортын зах зээл байсан бөгөөд тус улс руу хийсэн экспортын хэмжээ ойролцоогоор 1.45 тэрбум ам.доллар байжээ. Тариф нэмэгдэх нь бүтээгдэхүүний өртөг, улмаар хэрэглэгчийн эцсийн үнэд нөлөөлөх эрсдэлтэй байна.

Хятадын компаниуд үүний зэрэгцээ АНУ-аас гадна Европ, Зүүн Өмнөд Ази болон бусад зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлж, нэг зах зээлээс хэт хамаарах эрсдэлээ бууруулахыг зорьж буй.

Ийнхүү худалдааны маргаан, тарифын тодорхойгүй байдал үргэлжилж байгаа ч Хятадын гоо сайхны салбарын компаниуд экспорт, гадаадын брэнд худалдан авах болон олон улсын жижиглэн худалдааны сүлжээгээр дамжуулан дэлхийн зах зээлд гарах стратегиа үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: Reurters

#гоо сайхан, #Хятадын гоо сайхны бүтээгдэхүүн,