Өчигдөр буюу 2026.10.21-ний өдрийн 19:50 цагт  Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Жаргалантын амны хойно гал түймэр гарч байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж 20.35 цагт тархалтыг зогсоосон.
Гал түймрийг 10 дугаар сарын 22-ны өдрийн 04:40 цагт бүрэн унтрааж, Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгсөн. 

Гал түймрийг унтраах ажиллагаанд Хан-Уул дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиас дэмжлэг үзүүлэн, түймрийн голомтод ажилласан алба хаагчдад эрүүл мэндийн урьдчилсан үзлэг хийж, хүнсээр хангаж ажиллалаа. 
Гал түймэр унтраах ажиллааанд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, нийслэлийн Байгаль орчны газрын нийт 35 алба хаагч, 7 автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэлээ.

#богдхан уул, #Гал түймэр,