Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Оюутолгойн иргэдэд хүрэх ёстой ногдол ашгийн талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, АН-ын Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар мэдээлэл өглөө.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг 2027 оны төсөв болон Оюутолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин 2027 оны төсвийн алдагдлыг бууруулах, төсвийг төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэх, Оюутолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөгийг Баялгийн санд төвлөрүүлэх гэсэн гурван байр суурьт нэгдсэн гэв.
Тэрбээр уг мөнгө ногдол ашиг мөн эсэх нь одоогоор тодорхойгүй байгааг дурдаад, хэрэв орж ирвэл Баялгийн санд хуримтлуулах ёстойг онцоллоо. Мөн Оюутолгойн хөрөнгийг дулааны станц зэрэг төсөлд зарцуулахыг буруу гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Гэрэл зурийг MPA.mn
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд шууд олгох, мөн тус компанийн хувьцааг Монголын иргэдэд эзэмшүүлэх санал гаргаснаа мэдэгдэв.
Тэрбээр үнийн өсөлт, иргэдийн амьжиргааны дарамтыг бууруулахын тулд уул уурхайн баялгийн орлогыг ард иргэдэд хүртээх шаардлагатайг онцолж, ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулах нэрээр хойшлуулахгүй байхыг уриаллаа.
Мөн 2027 оны төсвийн алдагдлыг бууруулж, төрийн үрэлгэн зардлыг танах шаардлагатайг хэлэв. Түүний байр сууринаас үзвэл, стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийн хувьцааг иргэдэд хүртээх нь баялгийн үр өгөөжийг нийт ард түмэнд хүргэх чухал алхам юм.

#онцолсон, #live, #ардчилсан нам, #Ардчилсан намын 4/11 мэдээллийн цаг, #АН4/11,