Шатахууны шуурхай штабаас нефтийн бүтээгдэхүүний үнийн асуудлаар мэдээлэл өглөө.

Гэрэл зургийг MPA.mn

АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай шатахууны импорт, хангамж тасралтгүй үргэлжилж байгааг мэдээллээ.

Аравдугаар сарын эхний 21 хоногт 42,334 тонн АИ-92 бензин импортолсон бөгөөд улсын хэмжээнд:

  • АИ-92 бензин: 21,474 тонн буюу 10 хоногийн нөөц

  • АИ-95 бензин: 1,567 тонн буюу 13 хоногийн нөөц

  • Дизель түлш: 112,800 тонн буюу 28 хоногийн нөөц

  • Онгоцны түлш: 7,400 тонн буюу 36 хоногийн нөөцтэй байна.

Мөн өчигдөр Улаанбаатар хотын 118 ШТС-д 800 тонн, орон нутгийн 63 ШТС-д 680 тонн АИ-92 бензин нийлүүлэхээр ачилтад гаргажээ.

Монополын эсрэг газраас 10-р сард зуны дизель түлшээс өвлийн дизель түлш рүү шилждэг талаар мэдээлэл хийв.

Монополын эсрэг газрын дарга Б.Амарсанаа Олон улсын зах зээлд өвлийн дизель түлшний үнэ 20 орчим хувиар өссөн нь манай улсад үнэ нэмэгдэх шалтгаан болж байна гэлээ.

#live, #Шатахууны Шуурхай штаб, #өвлийн дизель түлш,