"Эрүүл мэндийн салбарын хөгжлийн түлхүүр – Сумын эрүүл мэндийн төв” үндэсний чуулган зохион байгуулагдаж, Монгол Улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож байна.
Чуулганаар эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын бодлого, шийдлийн талаар хэлэлцэж байна.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар сум, тосгоны эрүүл мэндийн төвийг эрүүл мэндийн салбарын хөгжлийн стратегийн тулгуур болгон бэхжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Тэрээр “Сумын эрүүл мэндийн төв хүчтэй байвал анхан шат хүчтэй байна. Анхан шат хүчтэй байвал Монголын эрүүл мэндийн тогтолцоо хүчтэй байна” хэмээн онцолж, иргэн хаана амьдарч байгаагаас үл хамааран чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх нь салбарын бодлогын чухал зорилт болохыг тэмдэглэв.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 307 сумын эрүүл мэндийн төв, 6 сумын нэгдсэн эмнэлэг, 16 тосгоны эрүүл мэндийн төв ажиллаж, нийт 8,399 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс 1,257 нь их эмч, 2,023 нь сувилагч юм.
Мөн 2025 онд сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд нийт 2.9 сая үзлэг хийгдсэн бөгөөд нийт үзлэгийн 40 орчим хувь нь урьдчилан сэргийлэх үзлэг, 12.7 хувь нь гэрийн үзлэг байжээ.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: “Бид иргэнээ эмнэлэгт ирэхийг хүлээдэг тогтолцооноос тусламж, үйлчилгээг иргэнд нь хүргэдэг тогтолцоо руу илүү эрчимтэй шилжих ёстой” хэмээн тодотголоо.
Энэ хүрээнд багийн эмчийн тогтолцоог бодлогоор дэмжиж, тэдний эрх зүйн орчин, ажиллах нөхцөл, хүний нөөц, унаа, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн хүртээмжийг үе шаттай сайжруулах шаардлагатайг онцолсон юм.

Цаашид сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдийн хүний нөөц, санхүүжилт, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, дэд бүтэц, мэдээллийн технологийн чадавхыг үе шаттай бэхжүүлж, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэв.
Чуулган нь сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдийн санал, туршлагад тулгуурлан анхан шатны тусламж, үйлчилгээний цаашдын бодлого, шийдлийг тодорхойлох зорилготойгоор үргэлжилж байна.

#эмя, #Сумын эрүүл мэндийн төв, #үндэсний чуулган,