Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, “Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл, түүнийг бүрдүүлэх, зөвшөөрөл, мэдэгдлийг хүргүүлэх, лавлагаа, мэдээлэл өгөх журам”-ыг шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Мөн төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээгээр орон даяар болон тухайн орон нутагт нь дамжуулах радио, телевизийн тоог тогтоосон 2025 оны 233 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм.
Үүнээс гадна:
- Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл;
- Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төсөл болон холбогдох бусад хууль тогтоомжийн төсөл;
- УИХ-ын гишүүн Ч.Анарын санаачлан боловсруулсан Кибер сөрөн тэсвэрлэх тухай хууль буюу Кибер аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт;
- “Нүүрс-пиролизын үйлдвэрийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл;
- Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хийн хоолой барих төслийн явцын талаар зэрэг асуудлыг хэлэлцэхээр байна.
Хуралдаанаар дээрх асуудлуудын талаар шийдвэр гаргасны дараа холбогдох мэдээллийг олон нийтэд танилцуулах юм.

Суурьшлын бүсэд хүрэн баавгай нэвтэрч байгаатай холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт нутагт шилжүүлэн тавих арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Хүрэн баавгайн унтуулгын буу, эм урвалж бодис, багаж хэрэгслийг хил гаалиар импортоор оруулж ирэх асуудлыг шуурхайн зохион байгуулахаар боллоо.
Мөн иргэд, олон нийтийг сонор сэрэмжтэй байж болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас сэрэмжлүүлж байна.
Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсад төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын асуудлыг зохицуулсан бие даасан хууль байхгүй, суурь харилцааг Төсвийн тухай хуулиар, хөрөнгө оруулалтын төслийн төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилт, гүйцэтгэл, хяналт, тайлагналтын суурь асуудлыг бусад хууль тогтоомж болон Засгийн газар, Сангийн сайдын баталсан журам, аргачлалаар зохицуулж байна.

Тус хуулийн төсөл нь найман бүлэг, 63 зүйлтэй. Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын нэгдсэн бодлого, зохицуулалтыг бүрдүүлж, улсын болон бүс нутгийн хөгжилд зориулсан төслийг үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, дэд бүтцийн болон нийгмийн хөгжлийг эрчимжүүлж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад төсвийн хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн нэгдмэл, цогц, таатай орчныг бүрдүүлэх томоохон ач холбогдолтой юм. Түүнчлэн, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын чухал харилцааг захиргааны хэм хэмжээний актаар зохицуулж байгааг цэгцэлж, журмаар бус хуулиар зохицуулах боломж бүрдэнэ гэж үзэж буй.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулахаар шийдвэрлэлээ.
БНСУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний мэдээллээр Монгол Улсын 60 мянган иргэн тус улсад оршин сууж байна. 2025 онд давхардсан тоогоор 161,755 монгол иргэн БНСУ-д зорчжээ.
Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулснаар консулын үйлчилгээг иргэдэд ойртуулж хүртээмжийг нэмэгдүүлэн, шуурхай үйлчилгээ үзүүлэх, Инчон олон улсын нисэх буудлын хил дээрээс монгол иргэд олноор буцаагдаж байгаа асуудлыг нааштайгаар шийдвэрлэхэд энэ салбарын үүрэг чухал гэж үзэж байна.

"Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл, түүнийг бүрдүүлэх зөвшөөрөл, мэдгдлийг хүргүүлэх, лавлагаа, мэдээлэл өгөх журам”-ыг хавсралтаар баталлаа.
Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэхэд ашиглах систем, мэдээлэл солилцох сервисийн хөгжүүлэлт, сангийн цахим хуудасны ажиллагааг хариуцан зөвшөөрөл олгох, мэдэгдэл хүлээн авах эрх бүхий байгууллагуудад мэргэжил арга, зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыгхолбогдох албан тушаалтнуудад даалгав.
Журам батлагдсанаар төрийн байгууллагын хүнд суртал, баримт бичгийн давхардал, олон шат дамжлага бүхий хүндрэлтэй, тодорхойгүй асуудлууд шийдвэрлэгдэж, бизнес эрхлэх таатай орчин бүрдэж зах зээлийн харилцаанд оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаална.
Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас эхлээд олгох хүртэлх бүх үе шатны үйл ажиллагаанд холбоотой баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэж, төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй хүргэх, цаашлаад албан тушаалын ашиг сонирхлын зөрчил буурч, авлигын индексийн үзүүлэлт болон эдийн засгийн голлох үзүүлэлтүүдэд ахиц дэвшил гарна гэж үзлээ.
Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын үйлдвэр байгуулах, үйл ажиллагааг эрхлэх "Багануур нүүрс-химийн үйлдвэр" ХХК-ийг нийслэлийн өмчит хуулийн этгээдтэй хамтран компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 67 хувийг эзэмших нөхцөлөөр байгуулахыг "Чингис хаан баялгийн сан нэгдэл" XXK-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа. Үлдэх 33 хувийн хувьцаа эзэмшигчийг тогтоох асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлэнэ.

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилготой, жилд 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэх хүчин чадалтай, 400 хүнийг ажлын байраар хангах, 40 Мвт дулааны цахилгаан станц бүхий Нүүрс-пиролизийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг энэ оны IV улиралд эхэлж, 2028 оны I улиралд ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болгоод буй юм.
"Чингис хаан баялгийн сан" нэгдэл өөрийн эзэмшлийн хувийг охин компани "Эрдэнэс ҮТП" ХХК-иар, нийслэл өөрийн хувийг "Нийслэлийн түншлэлийн сан хувийн сан ХОС ТЗК" ХХК-иар дамжуулан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Засгийн газрын тогтоол батлагдсанаар төрийн түншлэгчийн эрх зүйн этгээд тодорхой болж, сонгон шалгаруулалт, түншлэлийн гэрээ болон бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.

Гэрэл зургийг MPA.mn
Сүүлийн нэг сарын хугацаанд 12 аймагт хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирсэн 240 гаруй тохиолдол бүртгэгдсэн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдээллээ. Мөн хоёр хоногийн өмнө Улаанбаатар хотод баавгай орж ирсэн гэх дуудлага бүртгэгдсэн байна.
Ц.Сандаг-Очир: "Баавгай суурьшлын бүсэд орж ирэх болсон шалтгааныг ган, хуурайшилт, идэш тэжээлийн хомстол, ургацын бууралттай холбоотой. Суурьшлын бүсэд орж ирсэн баавгайн ихэнх нь туранхай, эцэнхий, шархтай болон зулзаган баавгай байна. 12 аймгийн иргэдэд амь насаа хамгаалах зорилгоор баавгай агнах зөвшөөрөл олгосон. Орон нутгийн байгаль хамгаалагчдыг баавгай үргээх цацлага, унтуулдаг буугаар хангах, тусгай хамгаалалттай газруудад амьдаар барих тор байрлуулах, мөн байгаль орчны байцаагчдын шатахууны зардалд 1.088 тэрбум төгрөгийг улсын нөөцөөс гаргахаар шийдвэрлэсэн" гэв.
Мөн иргэдэд ууланд алхах, хадлан бэлтгэх, ургац хураах, самар жимс түүх болон ан гөрөө хийх үедээ баавгайтай таарахаас сэрэмжилж, аюулгүй байдлаа хангахыг анхаарууллаа.
Монгол Улсад хүрэн баавгайн хамгийн сүүлийн тооллогыг 1980-аад онд хийж, 500 гаруй бодгаль байна гэж тооцож байсан бөгөөд түүнээс хойш нэгдсэн тооллого хийгдээгүй байна.

Гэрэл зургийг MPA.mn
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд: Засгийн газрын ээлжит хуралдаанаас "Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хамгаалах цогц үйл ажиллагааны төлөвлөгөө"-г баталлаа. Монгол Улсад 1990-2025 онд 52.3 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгджээ.
44.5 %-ийг Нидерланд, 12.6 % нь БНХАУ, 8.2 % нь Сингапур зэрэг улс орнууд эзэлж байна. Уул уурхайн салбар хамгийн өндөр буюу 74.2 хувийг эзэлж байгаа нь төрөлжөөгүй байгааг илтгэлээ. Тиймээс төлөвлөгөө гаргаж, цаашдаа 5 чиглэлд хөрөнгө оруулалтыг татахаар шийдвэрлэлээ.
1.Сэргээгдэх эрчим хүч
2.Дата төв, хиймэл оюун ухаан
3.Нэмүү өртөг шингэсэн уул уурхай
4.Хөдөө аж ахуй
5.Аялал жуулчлал
Хөрөнгө оруулалтын тухай хууль болон дагалдах бусад хуулийн хүрээнд үйл ажиллагааг идэвхжүүлэх, эрх ашгийг хамгаалах эрхзүйн орчин бүрдсэн. Хөрөнгө оруулагчдыг хамгаалах "Худалдаа хөрөнгө оруулалтын агентлаг" үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хөрөнгө оруулагчдыг хамгаалах чиглэлээр ажиллаж байна гэсэн үг. Засгийн газартай холбоотой гомдол санал үүсвэл түүнийг 30 хоногийн дотор шийдвэрлэх чиглэл өглөө.
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Шадар сайд Т.Доржханд сайд, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир нар танилцууллаа.

#онцолсон, #live, #засгийн газрын хуралдаан, #livetext,