Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сан, Анрид медиатай хамтран технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатоныг зохион байгуулахаар зарлалаа.

Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү нээлттэй, ойлгомжтой, хүртээмжтэй болгох, иргэдийн улстөрийн боловсрол, оролцоог нэмэгдүүлэхэд технологи, хиймэл оюуны боломжийг ашигласан бодит шийдлүүдийн санал, загвар боловсруулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Хакатонд оролцогчид парламентын үйл ажиллагаатай холбоотой бодит асуудал, мэдээллийн урсгал дээр ажиллаж, 24 цагийн хугацаанд цааш хөгжүүлэх боломжтой технологийн шийдлийн эх загварыг боловсруулах юм.

Парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, ойлгомжтой, хүртээмжтэй болгох технологийн шийдэл бүхий баг бүр оролцох боломжтой бөгөөд баг бүр гурван гишүүнтэй, нэг гишүүн нь заавал хөгжүүлэгч байх ёстой. Бүртгүүлсэн багуудаас 10 багийг эцсийн шатанд сонгон шалгаруулна.

Бүртгэл 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 12:00 цаг хүртэл үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,