Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, ОХУ-тай хийх энх тайвны хэлэлцээ болон эрчим хүчний дэд бүтцэд халдахыг түр зогсоох боломжийн талаар ярилцсан байна.

Уулзалт есдүгээр сарын 22-нд Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81 дүгээр чуулганы үеэр болжээ. 40 орчим минут үргэлжилсэн уулзалтын дараа Зеленский хоёр улс Орос-Украины дайныг өвөл эхлэхээс өмнө дуусгахыг хүсэж байгаа бөгөөд дипломат үйл явцыг эхлүүлэх боломжтой хурцадмал байдлыг бууруулах алхмуудын талаар ярилцсан гэж мэдэгдэв.

Тэрбээр Украины тал ОХУ-тай эрчим хүчний салбарт гал зогсоох ямар ч хэлбэрийн тохиролцоонд бэлэн гэдгийг онцолжээ. Гэхдээ үүнийг Орос улс Украины эрчим хүчний дэд бүтцэд халдахаа зогсоох нөхцөлтэй уялдуулсан байна.

Зеленский Трамптай хийсэн уулзалтын үеэр Украин Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хийх цохилтоо дангаараа зогсоох талаар тохиролцоогүй гэж мэдэгдсэн байна. Харин Орос мөн адил Украины эрчим хүчний байгууламжуудад халдахгүй байх тохиолдолд Киев цохилтоо зогсоох боломжтой гэжээ.

Мөн Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Трампын оролцоотой гурван талт уулзалт хийхэд бэлэн хэвээр байгаагаа илэрхийлсэн аж. Тэрбээр АНУ Оросыг ямар нэгэн хэлбэрийн хэлэлцээнд оролцуулах арга замыг олно гэж найдаж байгаагаа хэлжээ.

Уулзалтаар Украины агаарын хамгаалалт, тэр дундаа Patriot пуужингийн үйлдвэрлэлийг Украинд эхлүүлэх болон өвлийн улиралд агаарын довтолгооноос хамгаалах асуудлыг мөн хэлэлцсэн байна. Украины Ерөнхийлөгчийн албаны мэдээлснээр хоёр тал өвлийн улиралд Украинд үзүүлэх агаарын хамгаалалтын багцын талаар ярилцжээ.

Одоогоор Оросын талаас эрчим хүчний дэд бүтцэд халдахыг харилцан зогсоох талаар шинэ тохиролцоонд албан ёсоор нэгдсэн эсэх нь тодорхойгүй байна. Өмнө нь Трамп хоёр тал эрчим хүчний объектуудыг онилохгүй байхаар тохиролцсон гэж мэдэгдэж байсан ч удалгүй шинэ цохилтууд бүртгэгдсэн юм.

Эх сурвалж: Reurters

#Зеленский, #Трамп,