Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний паркийн албаны төлөөлөлтэй тусгай хамгаалалттай газрын хамтын ажиллагааг өргөжүүлэх цаашдын хамтарсан төслүүдийг тодорхойлох асуудлаар уулзалт хийлээ.
Хоёр улсын байгаль орчны салбарын хамтын ажиллагаа 2009 онд эхэлсэн бөгөөд Сеораксаны тусгай хамгаалалттай газар болон Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа “эгч дүү парк”-ийн хүрээнд 12 жил хамтран ажиллаж байна.
Энэ хугацаанд нүүдлийн шувуудын судалгаа хийх, уур амьсгалын өөрчлөлт болон ургамлын тархалтыг судлах судалгаа, туршлага солилцохоор давхардсан тоогоор 40 гаруй мэргэжилтэн, байгаль хамгаалагч хамрагдан, туршлага судалж, мэдлэг ур чадвараа дээшлүүлсэн.
Хамтын ажиллагааны үр дүнд хамгаалалтын захиргааны хүний нөөцийн чадавх, судалгаа-шинжилгээ, техник технологийн хэрэглээ, экологийн боловсрол, байгууллага хоорондын түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр бодит ахиц гарсаныг онцолж, цаашид зэрлэг амьтан аврах, сэргээн нутагшуулах төв байгуулах төслийг хэрэгжүүлэх боломжийг судлахаар харилцан тохиролцов.
2025 онд Догюусаны тусгай хамгаалалттай газар болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Цаашид талууд байгалийн аялал жуулчлалыг хариуцлагатай, тогтвортой хэлбэрээр хөгжүүлэхэд түлхүү анхаарч, жуулчны урсгал болон даацыг зохистой удирдах, байгальд ээлтэй маршрут, үйлчилгээ нэвтрүүлэх, зочдын аюулгүй байдал, мэдээллийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр туршлага, сайн жишээ солилцоно.
Мөн байгаль хамгаалагч, аялал жуулчлалын мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, экологийн боловсрол, сурталчилгааны хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байна. Уулзалтад Хан хэнтийн УТХГН-ийн Хамгаалалтын захиргаа болон Горхи тэрэлжийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны төлөөлөл оролцов.