COP17 бага хурлын хаалтын хэвлэлийн хурал болж байна.
Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлаар төлөөлөгчид цөлжилт, газрын доройтолтой тэмцэх чиглэлээр 34 шийдвэрийг зөвшилцөн баталлаа.
Мөн хурлын хүрээнд “Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” нэртэй Улаанбаатарын тунхаглалыг баталсан байна.
Түүнчлэн дөрвөн асуудлыг эцэслэн шийдвэрлэлгүй, дараагийн буюу Талуудын 18 дугаар бага хурлаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр хойшлуулжээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир: "Хурлын үеэр дэлхийн хэмжээнд цөлжилтийг бууруулах чиглэлээр 18 тэрбум ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Үүний дотор Монгол Улсад 1.4 тэрбум ам.доллар буюу ойролцоогоор 5 их наяд төгрөгийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр гэрээ, хэлэлцээр байгууллаа. Эдгээр төсөл, хөтөлбөр нь цөлжилт, газрын доройтол, гангийн эрсдэлийг бууруулах, газар нутгийг нөхөн сэргээх, бэлчээрийн зохистой менежментийг дэмжих зэрэг чиглэлд хэрэгжих юм.
Монгол Улсад зохион байгуулагдсан тус хурлаар газрын доройтол, цөлжилттэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн зэрэгцээ Монголын нөхцөлд тулгамдаж буй бэлчээрийн доройтол, ган, цөлжилтийн асуудлыг дэлхийн түвшинд хэлэлцүүлсэн нь онцлох үр дүн болж байна" гэв.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #шуурхай, #live, #COP17, #хэвлэлийн хурал, #хаалт,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3586