Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-д компакт диск буюу CD-ний эрэлт дахин нэмэгдсэнээр хөгжмийн салбарын орлого 2026 оны эхний хагаст 6.9 хувиар өсөж, 6 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ талаар Америкийн Дуу бичлэгийн үйлдвэрлэлийн холбоо мэдээлэв.

Тус хугацаанд физик хөгжмийн борлуулалтын орлого 25.9 хувиар өсөж, 731.5 сая ам.долларт хүрсэн байна. Үүнд CD-ний орлого 58.6 хувь, винил пянзны орлого 17.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Гэсэн хэдий ч хөгжмийн салбарын хамгийн том орлогын эх үүсвэр хэвээр байгаа стриминг үйлчилгээний орлого 4.7 хувиар өсөж, 4.9 тэрбум ам.долларт хүрсэн байна. Мөн төлбөртэй хөгжмийн захиалгын орлого 6.4 хувиар өсөж, 3.4 тэрбум ам.доллар болжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар CD болон винил зэрэг биет хөгжмийн форматын эргэн сэргэлт нь хэрэглэгчдийн хуучны хөгжмийн хэлбэрт дахин сонирхолтой болж буйг харуулж байна.

Эх сурвалж: Reuters

#CD,