Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Лхагва гарагт Бээжин хотод газардлаа. Түүнийг Женсен Хуанг, Илон Маск зэрэг бизнесийн салбарын нөлөө бүхий эрхмүүд дагалдан явж байгаа бөгөөд тэрээр хоёр өдрийн дээд хэмжээний уулзалтын эхэнд Ши Жиньпинд хандан АНУ-ын бизнесүүдэд “илүү нээлттэй байх”-ыг уриална гэдгээ мэдэгджээ. Трамп бараг арван жилийн дараа Хятадад айлчилж буй АНУ-ын анхны Ерөнхийлөгч болж байгаа бөгөөд энэ удаагийн айлчлалын хүрээнд хэд хэдэн хэлэлцээр байгуулах, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай тогтоосон худалдааны эвлэрлийг хадгалах, мөн Ирантай холбоотой хурцадмал байдлын улмаас буурсан олон нийтийн дэмжлэгээ сэргээхийг зорьж байна.
Түүнийг дагалдан яваа компанийн удирдлагуудын ихэнх нь Хятадтай холбоотой бизнесийн асуудлаа шийдвэрлэх сонирхолтой компаниудын төлөөлөл аж. Тухайлбал, NVIDIA Nvidia компани өндөр хүчин чадалтай H200 хиймэл оюуны чипээ Хятадад худалдаалах зөвшөөрөл авахад хүндрэлтэй тулгараад байгаа юм. Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн мэдээлснээр, Трамп хамгийн сүүлчийн мөчид Хуангаас энэхүү айлчлалд нэгдэхийг хүссэн байна. Мөн тэрээр Бээжин рүү нисэх замдаа Аляскад шатахуун цэнэглэх үеэрээ Air Force One онгоцонд сууж буй нь харагджээ.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #АНУ, #Трамп, #ХЯтад,