ОХУ-ын зэвсэгт хүчин Украины хэд хэдэн хот, тэр дундаа нийслэл рүү 367 агаараас дрон, пуужингаар довтолсны улмаас 13 хүн амиа алдаад буй. Энэ довтолгооны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг “яг галзуурсан” гэж мэдэгдсэн юм. Үүний хариуд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков түүнийг “Сэтгэл хөдлөлдөө хэт автжээ” гэж хариу мэдэгдэв. Үүний зэрэгцээ агаарын томоохон довтолгоо нь Оросын дэд бүтцэд халдсан явдлуудад өгсөн хариу байсан гэдгийг тэрбээр мөн онцолжээ. 

Харин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Оросын энэхүү довтолгоог улс төрийн зорилготой хэмээн онцолж, хориг арга хэмжээ авахыг Европын холбоо болон бусад улсуудад уриалсан юм.

Довтолгооны дараа Германы Канцлер Фридрих Мерц Украинд нийлүүлж буй зэвсгийн хамрах хүрээнд тавьсан хязгаарлалтыг цуцалснаа зарласан бөгөөд үүний үр дүнд Украин Оросын нутаг дэвсгэрт цэргийн бай устгах боломжтой болж байна. Түүнчлэн Германы зүгээс Украиныг 500 км-ийн тусгалтай “Taurus” пуужингаар Украиныг хангах магадлалтай талаар хэвлэлүүд онцолж буй.

Эх сурвалж: BBC 

#АНУ, #ОХУ, #Трамп,