ОХУ, АНУ болон Украин аюулгүй байдлын гурван талт хэлэлцээг Абу-Дабид хийхээр болсон. Гэвч талууд энэ уулзалтаар газар нутгийн асуудлыг шийдэхгүйгээр энхийн гэрээ байгуулах боломжгүй гэдгийг онцоллоо.

Кремлийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын гурван тусгай элчтэй дөрвөн цаг орчим үргэлжилсэн уулзалт хийсэн аж. Тэрбээр хэлэлцээг ашигтай, ил тод болсон хэмээн онцолж буй.

Гэсэн ч Ушаков томоохон ахиц гарсан гэж дүгнэхээс татгалзаж “Манай Ерөнхийлөгч болон Америкийн талын хооронд болсон уулзалтаар газар нутгийн асуудлыг шийдэхгүйгээр урт хугацааны шийдэлд хүрэх боломжгүй гэдгийг дахин баталсан” хэмээн мэдэгдэв.
Мөн Путин дипломат замаар шийдэл олохыг хичээж байгаа ч энэ зорилгод хүрэх хүртэл ОХУ цэргийн ажиллагааг тууштай үргэлжлүүлнэ гэж анхааруулсан байна. 

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #ОХУ, #УКраин,