Улаанбаатар хотноо үргэлжилж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 хурлын үеэр уугуул иргэд болон Иргэний нийгмийн байгууллагууд шийдвэр гаргах үйл явцад оролцох эрхээ шаардан, жагсаал зохион байгууллаа.

Жагсагчид цөлжилт, усны хомсдол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлаар хамгийн их хохирч буй орон нутгийн иргэдийн дуу хоолойг эцсийн шийдвэрт тусгах ёстойг онцлов. Мөн жендэрийн эрх тэгш байдал, уугуул болон нутгийн иргэд, иргэний нийгмийн оролцоотой холбоотой асуудлаар хэлэлцүүлгээс хасагдаж байгааг эсэргүүцжээ.

Тэд “Бид бол газар нутгийн эзэд. Бидний оролцоогүйгээр бидний амьдралтай холбоотой асуудлыг шийдэх ёсгүй” хэмээн мэдэгдэж, COP17-ын эцсийн шийдвэрүүдийг бүх талын оролцоотойгоор гаргахыг шаардлаа.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #Жагсаал, #COP17,