Өчигдөр (2026.08.24) Америкийн хэвлэлүүд мэдээлснээр, Трампын засаг захиргаа өмнө нь АНУ-аас орогнол хүссэн буюу одоо орогнол хүсэж буй 200 мянган гадаадын иргэний бизнесийн болон аялал жуулчлалын визийг цуцлахаар төлөвлөж байна. Хэрэв уг төлөвлөгөө хэрэгжвэл, энэ нь АНУ-ын түүхэн дэх нэг удаагийн хамгийн өргөн хүрээтэй “виз цуцлах ажиллагаа” болох юм.

Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Төрийн департаментын баримт бичиг болон нэрээ нууцалсан хоёр албан тушаалтны мэдээлэлд үндэслэн, хууль эрх зүйн маргаан үүсэхгүй, эсвэл төлөвлөгөөнд өөрчлөлт орохгүй тохиолдолд Төрийн департамент ойрын хэдэн долоо хоногт 2016-2026 онд олгосон B1 болон B2 ангиллын зарим визийг цуцлахаа зарлахаар төлөвлөж байна. Эдгээр виз эзэмшигчид өмнө нь орогнол хүсэж байсан эсвэл одоо орогнол хүсэж байгаа хүмүүс бөгөөд уг ажиллагааг Дотоодын аюулгүй байдлын яамтай хамтран хэрэгжүүлэх аж.

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Томми Пиготт “Бид богино хугацаагаар АНУ-д зорчих зорилготой гэж мэдүүлээд, улмаар байнга оршин суухын тулд орогнол хүссэн гадаадын иргэдийн цагаачлалын бус визийг илрүүлэн цуцлах асуудлаар Дотоодын аюулгүй байдлын яамтай хамтран ажиллаж байна” гэж мэдэгджээ.

Тэрээр цуцлагдаж болзошгүй визийн тооны талаар тайлбар өгөхөөс татгалзаж, “энэ үйл явц үргэлжилж байгаа тул цуцлагдах визийн тоо байнга өөрчлөгдөж байна” гэж хэлсэн байна.
Мөн хэвлэлүүд нэрээ нууцалсан албан тушаалтны мэдээллийг иш татан, виз цуцлагдсан нь тухайн хүмүүсийг шууд албадан гаргана гэсэн үг биш гэж мэдээлжээ.

Эх сурвалж: Дэлхийн цаг

#АНУ, #виза,