Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдаж, Саудын Арабын газрын тосны дэд бүтэц болон Ормузын хоолой дахь хөлөг онгоцуудад халдлага гарсны дараа дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ огцом өсжээ.
Тодруулбал, Brent маркийн нефтийн үнэ баррель нь 107.51 ам.доллар, АНУ-ын WTI маркийн нефтийн үнэ 102.32 ам.долларт хүрсэн байна.
Саудын Арабын зүүнээс баруун чиглэлд газрын тос тээвэрлэдэг стратегийн хоолой дроны цохилтын улмаас ажиллагаагаа зогсоосон байна. Хэрэв уг саатал удаан үргэлжилбэл дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 4 хүртэлх хувьд эрсдэл учруулж болзошгүй гэж үзэж байна.
Мөн дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн хамгийн чухал гарцуудын нэг болох Ормузын хоолойд хөлөг онгоцууд халдлагад өртсөн нь нийлүүлэлт тасалдах эрсдэлийн талаарх болгоомжлолыг нэмэгдүүлжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, Ойрх Дорнод дахь мөргөлдөөн цаашид даамжирч, газрын тосны тээвэрлэлтэд саатал үүсвэл дэлхийн зах зээл дэх нефтийн үнэ цаашид өсөх дарамт нэмэгдэх эрсдэлтэй байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Нефтийн үнэ, #ойрх дорнод,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3587