Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдөр (2026.09.14)-ийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан нам, эвсэлд 2027 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг хэлэлцэн тогтоолоо.

Сонгуулийн төв байгууллага жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө төрийн санхүүжилт авах эрх бүхий нам бүрд төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоож, нийтэд мэдээлэхээр Улс төрийн намын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасан.

Төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоохдоо Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан саналын тоо, Улсын Их Хуралд тухайн намын авсан суудлын тоог тус тус үндэслэн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуульд заасан хувь хэмжээгээр үржүүлэн тооцдог.
Улмаар нам, эвслийн 2026 оны санхүүгийн тайланг хуульд заасны дагуу хувийн аудитын байгууллага, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар хянаж, дүгнэлт гаргасны дараа хянагдсан тайлан дахь орлогын дүнгээс хамааруулж, төрөөс олгох санхүүжилтийг 2027 оны 5 дугаар сард багтаан эцэслэн тогтоох юм.

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар 7 нам, эвсэл сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан.  Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаар тогтоолоор "ШИНЭ нам"-ыг бүртгэлгүйд тооцсон тул Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.11, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.10-д тус тус заасны дагуу Шинэ нэгдсэн эвсэлд олгох төрийн санхүүжилтийг зогсоосон.
 
Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаанд дарга Н.Мягмар, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гишүүн Д.Баяндүүрэн, Ж.Болд, Д.Мөнхзориг, Ц.Уртнасан, Э.Түвшинжаргал, Д.Давааням нар танхимаар оролцлоо. Харин гишүүн Д.Ариунболд орон нутагт албан томилолттой байв.

Нам, эвсэлд 2027 онд олгож болох төрийн санхүүжилтийн дээд хэмжээний мэдээллийг доорх хүснэгтээр үзүүллээ.

#Сонгуулийн ерөнхий хороо,