Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

K-pop ертөнцийн супер од, BLACKPINK хамтлагийн гишүүн Лиса шинэ баримтат киноныхоо нээлтэд оролцохоор Канадын Торонтогийн олон улсын кино наадамд хүрэлцэн очиход түүнийг олон тооны шүтэн бишрэгчид нь халуун дотноор угтан авчээ.

Түүний “Always Lalisa” нэртэй баримтат кино 2026 оны Торонтогийн олон улсын кино наадмын үеэр нээлтээ хийсэн бөгөөд Лисагийн соло уран бүтээлд төвлөрсөн нэг жилийн хугацааг харуулсан байна. Кинонд 2024-2025 онд болсон түүний уран бүтээлийн гол үйл явдлуудыг багтаажээ.

Тодруулбал, Лисагийн анхны бие даасан “Alter Ego” цомгийн бүтээл, HBO-ийн “The White Lotus” цувралд хийсэн жүжигчний дебют болон Coachella хөгжмийн наадамд ганцаарчилсан тоглолтоо хийхээр бэлтгэсэн үйл явцыг баримтат кинонд өгүүлж.

Киноны найруулагчаар өмнө нь Apple TV+-ийн “K-Pop Idols” баримтат цувралын гүйцэтгэх продюсерээр ажиллаж байсан Сью Ким ажилласан байна. Тэрбээр Лисаг олон нийтэд харагддаг тайзны дүр төрхөөс нь гадна илүү дотно өнцгөөс харуулахыг зорьсон гэжээ.

Лиса өөрийн соло уран бүтээлийн замналын талаар ярихдаа шинэ зүйлсийг туршиж, өөрийнхөө хүсэл сонирхол болон дараагийн зорилгоо тодорхойлохыг хичээж буйгаа хэлсэн байна.

Тэрбээр 2026 оны хоёрдугаар сард BLACKPINK хамтлагтаа эргэн нэгдсэн бөгөөд тус хамтлаг “DEADLINE” нэртэй мини цомгоо гаргасан юм.

“Always Lalisa” баримтат кино аравдугаар сарын 12-ноос кино театруудаар гарч эхлэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: Reuters