Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Индонезийн Ява тэнгист зорчигч тээврийн “Virgo Transport 8” хөлөг онгоц цаг агаарын таагүй нөхцөлд хөмөрч осолдсоны дараа аврах ажиллагааг эрчимтэй үргэлжлүүлж байна. Одоогоор 129 хүн сураггүй хэвээр байгаа бөгөөд зургаан хүний амь нас хохирсон байна.

Уг хөлөг онгоц Зүүн Ява мужийн Сурабая хотоос Өмнөд Калимантан мужийн Банжармасин хотыг чиглэн явж байсан бөгөөд нийт 243 хүн буюу зорчигч, багийн гишүүдийг тээвэрлэж байжээ. Аврах багийнхан 108 хүнийг эсэн мэнд аварсан байна.

Осол хүчтэй салхи, далайн давалгаа ихтэй үед гарсан бөгөөд тухайн бүсэд давалгаа гурван метр хүртэл өндөр байсан нь эрэн хайх, аврах ажиллагаанд ихээхэн хүндрэл учруулж байна. Аврагчид хөмөрсөн хөлөг онгоцонд нэвтрэн ороход ч хүндрэлтэй байгаа аж.

Индонезийн Үндэсний эрэн хайх, аврах агентлагийн мэдээлснээр ажиллагаанд 622 гаруй аврагч, 17 хөлөг онгоц, таван нисдэг тэрэг болон агаарын хөлөг оролцож байна. Цаг агаарын нөхцөл сайжирвал усан доорх эрэн хайх, аврах багийг ажиллагаанд оруулахаар төлөвлөжээ.

Аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд сураггүй болсон хүмүүсийн ар гэрийнхэн Банжармасин хотод мэдээ хүлээн түгшүүртэй байгаа талаар мэдээлжээ. Индонез нь 17 мянга гаруй арлаас бүрддэг тул арлуудын хооронд зорчиход усан тээвэр чухал үүрэгтэй хэдий ч сүүлийн жилүүдэд гатлага онгоцтой холбоотой осол, аюулгүй байдлын асуудал анхаарал татсаар байна.

Эх сурвалж: Reuters

#Индонез,