Сүхбаатар дүүргийн Бага тойруу дахь дахин төлөвлөлтөд орсон барилгыг нураах явцад замын хөдөлгөөнд оролцож байсан суудлын автомашин дээр нуранги уналаа.

Тодруулбал, 16.00 цагийн үед Хүнсний дөрвийн уулзварын урд байрлах хуучны орон сууцнуудыг нураах явцад зам руу барилгын нуранги цөмөрч орж, суудлын гурван автомашиныг шүргэлээ.

Эргэн сануулахад, Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Бага тойруу, Их тойруу орчимын хэт хуучин орон сууцыг дахин барилгажуулах, шинээр барих ажлыг эхлүүлээд байгаа юм.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #онцлох зураг, #барилгын нуранги, #бага тойрог,