АНУ-ын Цагаачлалын алба Миннесота мужийн Миннеаполис хотын захын Колумбиа Хайтс сууринд дөрвөн хүүхдийг, тэр дундаа таван настай хүүг саатуулсан талаар сургуулийн удирдлага болон гэр бүлийн өмгөөлөгч мэдээллээ.

Сургуулийн дарга Зена Стенвикийн хэлснээр, зэвсэглэсэн, маск зүүсэн ажилтнууд энэ долоо хоногт 17 настай хоёр сурагч, 10 настай нэг хүүхэд, мөн таван настай хүүг саатуулжээ.
Таван настай Лиам Конехо Рамос болон түүний эцэг Адриан Александр Конехо Ариас нарыг тэд  Техас мужийн Дилли хот дахь гэр бүлийн саатуулах төв рүү шилжүүлсэн байна.

Өмгөөлөгч  Марк Прокошийн мэдээлснээр, тэд орогнол хүссэн өргөдлийн дагуу АНУ-д хууль ёсоор оршин сууж байсан аж. 
Ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын бодлогын хүрээнд ийнхүү иргэдийг саатуулж байгаа бөгөөд Миннеаполис орчимд  холбооны хууль сахиулах 3000 орчим ажилтан байршиж буй.

Эх сурвалж: Reuters 

#АНУ-ын Цагаачлалын алба, #Миннесота муж,