"Зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байгаа бөгөөд энэ жил "Зэрлэг амьтны хамгааллын санхүүжилт-хүн ба дэлхийдээ хөрөнгө оруулъя" уриан дор тэмдэглэж байна.
Өмнөговь аймгийн хэмжээнд өнөөгийн байдлаар нэн ховордсон ирвэс, аргаль, янгир, хулан, хавтгай, ёл зэрэг амьтад нутаглан амьдарч байна.
Тодруулбал, Гурвантэс сумын Тостын нуруунд 10 ирвэс, 6 гүем, Сэврэй сумын Сэврэй ууланд 10, Ноён сумын Хүрэн ханын хэцэд 6 ирвэс, 4 зулзага нийт 30-32 орчим ирвэс нутаглаж байгаа мэдээлэл бий. Харин аргаль 9539 км талбайд 1330-1400, янгир 6650 км талбайд 1700-1800, Сэврэй ууланд хар сүүлт 52158 км талбайд 60600, хулан адуу 12249 км талбайд 12000-12100 тоо толгой тархан нутаглаж байна.
Говийн гайхамшигт зургаа буюу GG-6 гэж нэрлэгдсэн мазаалай, хавтгай, хулан, хар сүүлт, тахь, бөхөн зэрэг говь цөлийн ховор, томоохон амьтад байдгаас өмнийн говьд тахь, бөхөн хоёроос бусад нь байдаг.
Өмнөговь аймгийн хэмжээнд аргаль, янгирын агнуурын бүс нутаг Манлай, Ханбогд, Номгон, Хүрмэн, Ноён, Мандал-Овоо, Цогт-Овоо суманд “Агнуур зохион байгуулалтын менежментийн төлөвлөгөө” батлуулан 4 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна.

#өмнөговь,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557