Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэмээн дээрээс наран ойрхон” Өвлийн их наадам, Тэмээчдийн V зөвлөгөө Дундговь аймагт боллоо.
Энэ наадам нь монгол тэмээг сурталчлах, ашиг шимийг нь эдийн засгийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалыг тэмээн спорттой уялдуулан хөгжүүлэх, тэмээний соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Наадмын үеэр дөрвөн насны хурдан тэмээний уралдаан, тэмээн харваа, тэмээн поло, тэмээн дээрээс шагай шүүрэх болон буйл зорох, бурантаг томох, эмнэг тэмээний туйлаан зэрэг буухиа тэмцээн зохиож, сайхан тэмээтэй ганган хос, шилмэл буур, ингэ шалгаруулав.
Мөн тэмээний сүү, цагаан идээ, ноос, арьсаар хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, өвлөн уламжлагчдын тусгай үзэсгэлэн гарлаа.
Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #онцлох зураг, #тэмээ, #“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555