АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүсгэн байгуулж буй Энхийн зөвлөлөө Давост болж байгаа Дэлхийн эдийн засгийн форум дээр албан ёсоор танилцууллаа. Энэ нь Газад гал зогсоох, энхийг тогтоох болон сэргээн босгох ажиллагааг дэмжих, эрх зүйн тогтвортой засаглалыг хангах, олон улсын мөргөлдөөнүүдийг таслан зогсоох, урт хугацааны энхийн төлөвлөгөө гаргах зорилготой санаачилга юм.
Дональд Трампын хувьд удирдах зөвлөлийг насан туршдаа тэргүүлэх бөгөөд улс орны удирдагчдыг зөвлөлд урьж оролцуулах хүсэлт тавиад буй. Одоогоор зөвлөлийн гишүүдээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Газын хэлэлцээний элч Жаред Кушнер, Стив Уиткофф, мөн Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэр нар багтжээ.
Санаачилгад одоогийн байдлаар 35 орон нэгдэж, Израил, Саудын Араб, Турк, Аргентин, Индонез зэрэг улс оролцохоо батлан мэдэгдсэн бол Орос, мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүд болох Франц, Их Британи, Хятад нэгдэх, эсэхээ илэрхийлээгүй байна. Трампын мэдэгдсэнээр, зөвлөлийг байнгын гишүүд бүрэн санхүүжүүлэх үүрэгтэй бөгөөд гишүүн орнуудын хувьд гурван жилийн хугацаанд үнэмлэхгүй гишүүнчлэлтэй байж болно. Харин байнгын гишүүнээр элсэх бол нэг тэрбум ам.доллар хандивлах ёстой аж.
Олон улсын тавцанд гэнэт гарч ирсэн эл санаачилгыг тойрсон маргаан ч үргэлжилсээр байна.
Дональд Трампын хувьд олон улсын бусад байгууллагын удаан, улс төржсөн шийдвэр гаргалтыг орлох илүү шуурхай, төвлөрсөн, үр дүнд чиглэсэн механизм байх ёстой гэж тайлбарлаж байгаа юм. Тухайлбал, НҮБ-ыг бодит мөргөлдөөнийг зогсоож чаддагүй, их гүрнүүдийн хориг, ашиг сонирхлыг хаацайлсан, олон шатлал, хүнд сурталт тогтолцоонд гацсан байгууллага болсон хэмээн тэрбээр олон жилийн турш шүүмжилж ирсэн билээ. Тиймээс ч энэ нь Энхийн зөвлөл хэмээх шинэ санаачилгыг гаргах улс төрийн үндсэн шалтгаан болсон юм.
Уг зөвлөлийн гол онцлог нь энхийн асуудлыг зөвхөн дипломат тунхаг, уриа лоозонгоор хязгаарлахгүйгээр аюулгүй байдал, засаглал, эдийн засгийн сэргэлт, хөрөнгө оруулалтыг нэг цогц багц болгон авч үзэж буйд оршиж байгаа гэж Трамп онцолж буй. Тухайлбал, Газын бүсэд энэхүү зөвлөл гал зогсоохоос гадна дайны дараах удирдлагын бүтэц, хөрөнгө оруулалтын урсгал, бүс нутгийн аюулгүй байдлыг хамтад нь шийдэх “туршилтын загвар” болно гэж Трамп тодорхойлсон нь үүнийг цаашид өөр бүс нутагт хэрэгжүүлэх зорилготойг илтгэж байна.
Гэсэн ч уг зөвлөлийн бүтэц, ялангуяа Трамп өөрөө гүйцэтгэх удирдлагын байр суурийг насан туршдаа эзэлж, байнгын гишүүнчлэлийг өндөр санхүүгийн босготой холбосон нь олон улсын түвшинд шүүмжлэл дагуулж байна. Зарим шинжээчийн үзэж буйгаар, энх тайвны асуудлыг хандив, улс төрийн нөлөөтэй холбосноор бүх улс эрх тэгш оролцох боломжийг хаах эрсдэлтэй аж. Нөгөө талаас, Ойрхи Дорнод, Төв Ази, Балканы зарим улс орон энэхүү санаачилгыг НҮБ-ын хүрээнд дуу хоолойгоо хангалттай илэрхийлж чаддаггүй байсан орнуудын хувьд шинэ дипломат гарц гэж харж байна. Тэдний хувьд уг зөвлөл нь их гүрнүүдийн удаан хэлэлцээний хүлээлтээс ангид, богино хугацаанд бодит дэмжлэг, хөрөнгө татах боломж аж.
Эцэст нь, уг зөвлөл нэг талаас энхийн шинэ механизм, нөгөө талаас олон улсын тогтолцоонд сорилт болж гарч ирсэн санаачилга бөгөөд бодит нөлөө нь Газаас гадна ямар мөргөлдөөнд, ямар үр дүнтэй оролцож чадахаас хамаарах юм. Энхийн зөвлөл олон улсын энх тайвны бодит хэрэгсэл болж чадах уу, эсвэл тодорхой нэг улс төрчийн нөлөө бүхий түр зуурын платформ болон үлдэх үү гэдэг асуулт 2026 оны дэлхийн улс төрийн хамгийн анхаарал татсан сэдвүүдийн нэг хэвээр байх нь.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Дэлхийн эдийн засгийн форум, #Энхийн зөвлөл, #Трамлын Энхий зөвлөл,