"Баг-116" үйл ажиллагаанд Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр оролцож, аймгийн хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн байна.
Завхан аймгийн 24 сумын 116 багийн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулан хүргэх зорилготой “Баг-116” нэгдсэн үйл ажиллагаа Тэс сумаас эхэллээ.
Энэ хүрээнд Тэс сумын Дооно, Нисэг, Баянуул, Зүр багийн 1000 орчим иргэнд төрийн болон нийгмийн үйлчилгээ үзүүлж, малчдын санал хүсэлтийг сонсох “Малчдын зөвлөгөөн”-ийг зохион байгуулжээ.
“Баг-116” үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын төлөөлөл оролцож, татвар, газрын харилцаа, барилга, хот байгуулалт, эрүүл мэндийн даатгал, хөдөлмөр, халамж, хүүхэд, гэр бүл, улсын бүртгэлийн чиглэлийн үйлчилгээг газар дээр нь үзүүлж байна.
Мөн Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотор, зүрх судас, эмэгтэйчүүд, сүрьеэ, хүүхэд, мэдрэл, шүд, дүрс оношилгоо болон хэт авиан оношилгооны эмч нар иргэдэд үзлэг хийж, шаардлагатай лабораторийн шинжилгээг газар дээр нь авч ажиллажээ. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө нь алслагдсан багийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд чиглэж байгаа юм.\
Үүнээс гадна эрүүл зөв хооллолтын талаарх сургалт, соёл урлагийн тоглолт, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж, үсчин зэрэг ахуйн үйлчилгээ үзүүлжээ.
Аймгийн ЗДТГ-ын мэдээлснээр “Баг-116” үйл ажиллагаа нь Отгон, Шилүүстэй, Цагаанчулуут, Эрдэнэхайрхан сумын багуудад үргэлжлэх бөгөөд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, хөдөөгийн багийн иргэдийн тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилготой юм.