“Дүнжингарав”-ын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхнээс мэдээлэл өглөө.
“Дүнжингарав”-ын уулзварт дэлбэрэлт болсноос хойш яг хоёр жил өнгөрлөө. Тодруулбал,
2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн уулзварт гааз тээвэрлэж явсан том ачааны машин Nissan Patrol маркийн авто машинтай мөргөлдөн дэлбэрэлт болон түүнээс үүдсэн томоохон гал гарсан.
Дэлбэрэлтэд өртөж нийслэлийн Онцгой байдлын алба хаагчид болон жирийн иргэн нийт долоон хүн амиа алдсан юм.
Амиа алдсан дөрвөн иргэний ар гэрээс, мөн тухайн ослоор түлэгдэж гэмтсэн иргэн мэдээлэл өглөө. Тэд:
"Энэ хугацаанд Монголын төр биднээс нэг ч удаа уучлалт гуйгаагүй, алдсан хүнийхээ амийг бид төрөөс нэхэмжилж байна. Дэлбэрэлтэд өртсөн Онцгой байгууллагын алба хаагчдад нөхөн олговор олгосон, 207-р байрныханд түрээсийн мөнгийг нь өгч, улс байрыг нь нурааж дахин барих гэж байна. Биднийг харин хохирогч гэж харахгүй, хэрэг нь яах нь тодорхойгүй хөсөр хаялаа. Монголын төр иргэдээ ялгаварлан гадуурхаж байгаагийн жишээ энэ юм. Бид Төрийн гурван өндөрлөгт хандана" гэлээ.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #Дүнжингаравын осол, #“Дүнжингарав”-ын уулзварт болсон дэлбэрэлт, #хохирогчдын ар гэр,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3555