Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл энэ жилд буюу 2026 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлах ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдааныг нээж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр үг хэллээ.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд гарч буй гэмт хэргийн дийлэнх хувийг залилах, хулгайлах, хүний эрүүл мэндийн эсрэг буюу зодоон цохион болон мансууруулах бодис, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргүүд эзэлж байна. Тиймээс 2026 онд энэ төрлийн гэмт хэргүүдэд онцгой анхаарч, бодит тоон хувиар бууруулах зорилт тавин ажиллана” хэмээн онцоллоо.

Өнөөдрийн хуралдаанд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нийслэлийн есөн дүүргийн салбар зөвлөл болон Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн прокурорын газар, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, ЦЕГ-ын Мөрдөн шалгах алба, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг гишүүн байгууллагууд 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулж, хэлэлцэх юм.

НИТХ-ЫН ДАРГА БӨГӨӨД НИЙСЛЭЛИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ДАРГА А.БАЯРЫН НЭЭЛТИЙН ҮГ
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026  оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах ээлжит хуралдаан эхэлж байна. Хуралдааны эхэнд 2026 оны төлөвлөгөөнд онцгой анхаарах ёстой  ОНЦЛОХ 5 ажлыг сануулж байна.

1. ГЭР ХОРООЛОЛД ГЭМТ ХЭРГИЙГ БУУРУУЛЦГААЯ! 
Нийслэл гэдэг нэгэн өрх айл. Иймээс 9 дүүрэг бүгд нэгдэн гэмт хэрэг, зөрчилтэйгөө тэмцье. Гэмт хэрэг, зөрчил хамгийн их гардаг хар цэгүүдээ тодорхойлж гудамж, талбайгаа бүрэн камержуулж, гэрэлтүүлье. Дэлхийн хотууд ч гэмт хэрэг зөрчлийг техник технологийн хүчээр бууруулж, урьдчилан сэргийлж байна. Бид ч хөгжил дэвшлээс хоцорч болохгүй. Шинэ техник технологийг нэвтрүүлж ажиллах ёстой.  
2.    ЗАЛИЛАГЧ ЭТГЭЭДҮҮДЭД  ЗАВШААН ӨГӨХГҮЙ БАЙЯ!
Ингэж хэлэхийн учир нь өнгөрсөн 2025 онд залилангийн гэмт хэрэг хамгийн их өссөн буюу нийслэлд үйлдэгдсэн гэмт хэргийн 30 хувийг эзэлж байна.  Залилагчид засрахгүй давтан үйлдэж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэлийг чангатгах,  хууль эрх зүйн өөрчлөлт хийх ёстойг харуулж байна. Үүнд бүгдээрээ идэвх санаачилгатай ажиллацгаая. 
3.    ХАР ТАМХИНД “ХААЛТ” ХИЙХ ЦАГ БОЛСОН! 
Өөрөөр хэлбэл хар тамхийг хилээр орж ирсний дараа биш орж ирэхээс өмнө бид таслан зогсоох ёстой. Иймээс илрүүлэлтийг шинэ түвшинд гаргах, дэмжих ажлыг эрчимжүүлье. Энэ оны анхны хурлаа бид “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн газар дээр хийж байгаа нь ч үүнтэй холбоотой юм.
4.    ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ 
Нэгнээ хайр найргүй зодож эрэмдэг зэрэмдэг болгож эрүүл мэндээр нь хохироодог балмад этгээдүүд жил ирэх тусам нэмэгдэж байна. Энэ нь  архидалтаас гадна хүмүүжил, соён гэгээрэл муу байгаатай холбоотой. Соён гэгээрүүлэх, сэрж сэхээрүүлэх ажлыг тогтмол хийх чухал байна. 
5.    2026 ОНЫГ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ, ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЖ БАЙНА. 
 2026 оныг  Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс  ГЭР БҮЛ ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ,  ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН жил болгон зарлаж байгааг хуралдааны эхэнд цохон тэмдэглэж байна.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

#онцолсон, #НИТХ-ХМОНХА, #Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл,