Гэрэл зургийг MPA.mn
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 1, объектын гал түймрийн 65 дуудлага бүртгэгдлээ. Алба хаагчид 155 иргэний аюулгүй байдлыг ханган, 3 тэрбум 770 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллав. Тухайлбал өнгөрсөн хоногт:
- Хан-Уул дүүрэг 22 дугаар хороо дэлгүүрт гал гарч байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 09:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход түрээслэгч Э-ийн 64 метр.кв хүнсний дэлгүүрийн 12 метр.кв агуулахад бараа материал шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Баянгол дүүрэг 11 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 16:36 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 06:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ын 8х17 метр хэмжээтэй гараашны хана, тааз шатаж, иргэн Н-ийн “Toyota Estima” загварын суудлын автомашины хойд хэсэг хайрагдсан байсныг ажиллаж унтраасан байна.
Гал түймрийн дуудлагын дийлэнхийг ил галын улмаас хогийн суваг, шар өвс шатсан дуудлага эзэлж байна. Галын аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

#Гал түймэр, #НОБГ, #өнгөрсөн долоо хоногт,

Эрдэнэт-Овоо:
USD | 3536