Зорчигч тээврийн онгоц нь Казахстанд осолдсоноос хоёр хоногийн дараа “Azerbaijan Airlines” компани Бакугаас Оросын хэд хэдэн хот руу хийх нислэгээ түр хугацаанд зогсоожээ.
Тус компанийн мэдэгдэлд дурдсанаар лхагва гарагт болсон "J2-8243" дугаар нислэгийн ослын шалгалтын ажиллагаа дуустал “аюулгүй байдлын үүднээс” бямба гарагаас эхлэн Сочи, Минеральные Воды, Волгоград, Уфа, Самара руу хийх нислэгээ зогсоосон байна.
Казахстаны Актау хотын ойролцоо осолдсон зорчигч тээврийн онгоцыг Оросын газар-агаар ангиллын пуужинд оногдсоны улмаас осолдсон байж болзошгүй хэмээн Азербайжаны албаныхан урьдчилсан байдлаар дүгнэсэн талаар эх сурвалжаас иш татан хэвлэлүүд мэдээлж байгаа. Гэсэн ч Кремлийн зүгээс шалгалтын ажиллагааг дуусахаас нааш таамаг дэвшүүлэхгүй байхыг анхааруулаад, өөр тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Түүнчлэн Казахстаны “Qazaq Air” компани баасан гарагт Астанагаас Оросын Уралын нурууны Екатеринбург хот руу хийх нислэгээ нэг сарын хугацаанд зогсоож байгаагаа мэдэгдэв.
Өмнөх өдөр нь Израилын “El Al” компани Тель-Авиваас Москва руу хийх нислэгээ зогсоосон. Ирэх долоо хоногт нөхцөл байдлыг дахин үнэлж, нислэгээ сэргээх эсэхээ шийднэ гэж тус компани мэдэгдсэн байна.
38 хүн амиа алдсан ослын талаар Оросын эрх баригчид янз бүрийн тайлбар хийж байгаа. Эхэндээ албаныхан онгоцыг шувуутай мөргөлдсөн байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлсэн ч нисэхийн зарим мэргэжилтнүүд онгоц сүйрэхээс өмнөх бичлэгийг харгалзан уг хувилбарыг үгүйсгэсэн.
Өнөөдөр мөн Оросын иргэний агаарын тээврийн “Росавиация” агентлаг онгоцыг Чечениэс эсрэг зүгт чигээ өөрчилсөн шалтгааныг өтгөн манан, мөн Украины дроны ажиллагаатай холбоон тайлбарласан байна.
“Тухайн үед Украины байлдааны дронууд Грозный болон Владикавказын иргэний дэд бүтэц рүү довтолж байсан тул Грозный нисэх онгоцны буудлын эргэн тойронд нөхцөл байдал маш хүнд байсан” гэж агентлагийн тэргүүн Дмитрий Ядров төрийн мэдээллийн “Тасс” агентлагт ярьжээ.
Мөн лхагва гарагийн өглөө бүх онгоцыг Грозныйн олон улсын нисэх онгоцны буудлын агаарын орон зайгаас хол байхыг анхааруулсан дэглэм хэрэгжсэн талаар нэмж хэлэв. Гэсэн ч Азербайжаны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Оросын зохицуулагчид агаарын орон зайд ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй байсан талаар өмнө нь мэдээлж байсан билээ.
Эх сурвалж: The Moscow Times

#Азербайжан, #Казахстан, #ОРос,