Казахстан Украины эсрэг дайнд оролцсон иргэндээ зургаан жил найман сарын хорих ял оногдуулсныг “Чөлөөт Европ/Эрх чөлөө” радио мягмар гарагт мэдээлэв.
34 настай Алексей Шомполовыг “Вагнер” хувийн цэргийн компанид элссэн, мөн “хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдсэн” хэргээр буруутгасан байна.
Шомполов шүүх хурлын үеэр гэм буруугаа хүлээсэн бөгөөд мөнгөний хэрэгцээ байсан тул “Вагнер”-ын төлөө Украинд тулалдахаар шийдсэн гэж мэдүүлжээ.
Шүүх хорих ялаас гадна Шомполовын “хууль бус аргаар” олсон 205,590 орос рубль буюу 2,321 ам.долларыг хураан авахаар шийдвэрлэсэн байна.
Шүүх түүний Украины эсрэг түрэмгийлэлд оролцсон явдлыг “Үндсэн хуулийн дэг журмыг унагаах, нураах, эсвэл улс орны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчих зорилготой алхам” гэж тодорхойлжээ.
Шомполов нь тавдугаар сард их бууны ангийн бүрэлдэхүүнд нэгдэж, дайнд нэрвэгдсэн Бахмут хотын тулалдаанд байлдахаар Орос-Украины хилийг давсан байна.
Оросын эрх баригчид дайнд оролцох хүсэлтэй эрчүүдэд, тэр дундаа Төв Азийн орнуудын иргэдэд өндөр цалин амлах замаар Украин дахь бие бүрэлдэхүүнийхээ тоог нөхөж ирсэн.
Энэ хүчин чармайлтыг дэмжихийн тулд өнгөрсөн жил Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын цэрэгт элссэн гадаадын иргэдийн Оросын иргэншил авах үйл явцыг хялбаршуулах зарлигт гарын үсэг зурсан билээ.
Эх сурвалж: The Moscow Times

#Казахстан, #Украины дайн, #Вагнерын хөлсний цэрэг,