Аялагчдын очих дуртай Амстердам хот ирэх онд жуулчдад зориулсан татвараа нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Хотын захиргааны төлөвлөгөө хэрэгжиж эхэлснээр Нидерландын нийслэл нь Европт, магадгүй дэлхийн хэмжээнд хамгийн өндөр татвартай аялал жуулчлалын бүс болох төлөвтэй байна.
Аяллын хөлөг онгоцны зорчигчдоос авах хураамж өдрийн 8 евро буюу 8.50 доллароос 11 евро буюу 11.60 доллар болж, мөн зочид буудлын өрөөний үнэд шингэсэн татварыг өрөөний үнийн дүнгийн 7% байснаас 12.5% хүртэл өсгөх гэнэ.
Нэг хүнд ногдох өрөөний дундаж үнэ 175 евро (186 ам.доллар) гэж тооцоолбол татвар нь нэг шөнийн 15.25 евро (16.18 ам. доллар)-оос 21.80 евро (23.12 ам.доллар) болж өснө гэсэн үг юм. Харьцуулбал, Барселоны нэг хүнд ноогдох жуулчны татвар нэг өдрийн 2.25 евро байдаг бол Парист 4 евро байдаг аж.
Хотын даргын Санхүү хариуцсан орлогч Хестер ван Бүрэн мэдэгдэлдээ “Энэ нь аялал жуулчлалын үр дагаврыг арилгах, нэмэлт эх үүсвэрийг гудамж талбайг цэвэр байлгах, хороолол, дүүргүүдэд тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлэх болно” гэж тайлбарлажээ.
Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын татвар нь аялагчдын хэт их урсгалтай тэмцэж буй Европын орнуудад түгээмэл болсон.
Амстердамын хувьд 2022 онд 17 сая жуулчин хүлээн авч байсан бол 2023 онд энэ тоо 20 саяд хүрэх төлөвтэй байна. Энэ нь хотын 900,000 хүн амтай харьцуулахад хэт өндөр тоо юм.
Эх сурвалж: CNN

#Аялал жуулчлал, #Нидерланд, #Амстердам, #жуулчны татвар,