Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Европын 19 оронд цагдаа, гаалийн байгууллагууд хамтарсан ажиллагаа явуулж, хуучин болон сэргээн засварласан гар утсыг “Samsung” компанийн цоо шинэ бүтээгдэхүүн хэмээн зарж байсан зохион байгуулалттай сүлжээг илрүүлжээ.

Европын Прокурорын байгууллагын мэдээлснээр, есдүгээр сарын 26-наас эхэлсэн ажиллагааны хүрээнд 19 улсад 160 гаруй нэгжлэг хийж, долоон сэжигтнийг Герман, Австри, Испанид баривчилсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны урьдчилсан дүнгээр уг сүлжээ 2018 оноос хойш нэг сая гаруй гар утсыг шинэ бүтээгдэхүүн мэтээр борлуулсан байж болзошгүй байна. Хэрэглэсэн эд ангиар Хонконг болон Арабын Нэгдсэн Эмират улсад угсарсан төхөөрөмжүүдийг шинэ мэт цэвэрлэж, савлан Нидерланд, Германаар дамжуулан Европын хэрэглэгчдэд борлуулдаг байсан байна.

Зарим төхөөрөмжийг “Samsung” брэндийн шинэ гар утас хэмээн онлайн худалдааны платформуудаар, тэр дундаа Amazon-оор дамжуулан борлуулсан байж болзошгүй аж.

Хэрэгт зөвхөн хэрэглэгчдийг хууран мэхэлсэн эсэхээс гадна татвараас зайлсхийсэн байж болзошгүй үйлдлийг шалгаж байна. Европын Прокурорын байгууллагын тооцоолсноор уг сүлжээний үйл ажиллагаанаас үүдэн 30 сая еврогоос дээш хэмжээний НӨАТ-ын орлого алдагдсан байж болзошгүй бөгөөд үүний 25 сая гаруй евро нь Германтай холбоотой.

Мөрдөн шалгах ажиллагаанд нийт 1770 орчим гааль, татвар, цагдаагийн ажилтан оролцсон бөгөөд зохион байгуулалттай гэмт хэрэг, хууль бус импорт, барааны тэмдэг зөрчсөн эсэх зэрэг асуудлыг мөн шалгаж байна.

Албаныхны мэдээлснээр, нэг сая гаруй төхөөрөмж борлуулсан гэх тоо нь одоогоор урьдчилсан тооцоо бөгөөд эцсийн тоо, учирсан хохирлын хэмжээг мөрдөн шалгах ажиллагааны явцад эцэсллэн тогтооно.

Эх сурвалж: Reuters

#Samsung, #Гар утас,