Гэрэл зургийг MPA.mn

Найруулагч Б.Баатарыг цагдан хорьж, мөрдөн шалгах шаардлагатай гэж прокурор үзжээ.

Үүнтэй холбогдуулан прокуророос Б.Баатарыг цагдан хорих тухай саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Уг саналыг шүүх өнөөдөр хэлэлцэж буй.

Шүүхээс цагдан хорих эсэх талаар шийдвэр гарсны дараа дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ.

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

19:32, 2026-10-02

Шүүхээс найруулагч Б.Баатарыг цагдан хорих шаардлагагүй гэж үзжээ

Найруулагч Б.Баатарыг цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал өнөөдөр болж, түүнийг цагдан хорих шаардлагагүй гэж үзжээ. Прокуророос Б.Баатарыг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзэн шүүхэд санал хүргүүлсэн юм. Харин шүүх уг саналыг хэлэлцээд түүнийг цагдан хорих шаардлагагүй гэж шийдвэрлэсэн байна. Гэхдээ түүнд авсан хилийн хориг таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжилнэ.

16:44, 2026-10-02

Б.Баатар шүүгчээс татгалзах хүсэлт гаргажээ

Гэрэл зургийг MPA.mn

“Херо энтертайнмент групп” ХХК-ийн захирал Б.Баатарыг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд үргэлжилж байна.

Шүүх хурал 13:30 цагт эхлэхээр товлогдсон ч Б.Баатар өөрийн биеэр оролцох хүсэлт гаргаж, 14:00 цагт шүүхийн байранд ирсэн байна. Улмаар өөрийг нь цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүгч Э.Энхтүвшингээс татгалзах хүсэлт гаргажээ.

Уг хүсэлтийг тус дүүргийн Ерөнхий шүүгч Б.Халиун хэлэлцэж байгаа бөгөөд хүсэлтийг хүлээн авбал хэргийг өөр шүүгчээр хэлэлцүүлэх юм. Харин татгалзах хүсэлтийг хүлээн авахгүй бол шүүгч Э.Энхтүвшин цагдан хорих эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

14:43, 2026-10-02

А.Баярцэцэг: Өчигдрийн шатахуунтай холбоотой жагсаалыг зохион байгуулсан гэж гүтгээд, маш хурдтайгаар баривчлах асуудал руу орж байна

“Херо энтертайнмент”-ийн уран бүтээлч А.Баярцэцэг: Өчигдрийн шатахуунтай холбоотой жагсаал дээр "Монгол Хаан" жүжгийн логотой малгай өмссөн хүний зургийг аваад, Б.Баатар найруулагчийг зохион байгуулсан гэж гүтгээд, маш хурдтайгаар баривчлах асуудал руу орж байна

#онцолсон, #live, #шүүх хурал, #livetext, #Найруулагч Б.Баатар,