Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны шуурхай штаб Ерөнхий сайдын өрөөнд хуралдлаа. Шуурхай штабын хурлын шийдвэрийг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө. 

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: “АИ-92 бензиний дэлхийн зах зээл дэх үнэ өсөж, олдоц ховордсон. Тиймээс аль болох олон эх үүсвэрээс шатахуун татан авахад анхаарч байна. Гэхдээ дэлхийн хаанаас ч авсан ОХУ, БНХАУ-аар дамжин орж ирэх учраас ложистикийн асуудлыг аж ахуйн нэгжүүдтэй хамтран шийдэж байна.

Манай улс сард дунджаар 75 мянган тонн АИ-92 хэрэглэдэг. Аравдугаар сард 78 мянган тонн авах гэрээ байгуулсан тул энэ сард нийлүүлэлт харьцангуй тогтвортой байна гэж үзэж байна. Засгийн газар шатахуун худалдаалдаггүй, харин аж ахуйн нэгжүүдэд шатахуунаа татан авахад бүх талаар дэмжлэг үзүүлж байгаа.

ОХУ нефть боловсруулах үйлдвэрүүддээ татаас олгодог учраас шатахууны үнэ харьцангуй бага байдаг. Харин манай улс татаас олгодоггүй бөгөөд үнийг дэлхийн зах зээлийн өмнөх сарын дундаж үнэд үндэслэн тооцдог. Мөн шөнийн цагаар автобензин олгохгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцож байна” гэв.

Гэрэл зургийг MPA.mn

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

17:41, 2026-10-02

Иргэдээ бухимдуулахгүй, хүнд суртал үзүүлэхгүй шатахуун түгээхийг Ерөнхий сайд аж ахуйн нэгжүүдэд анхааруулав

Ерөнхий сайд Н.Учрал /2026.10.02/ түлш, шатахууны Шуурхай  штабын хурлыг ахлан хуралдууллаа. Ард иргэдийг бухимдуулахгүй, хүнд суртал үзүүлэхгүй шатахуун түгээхийг газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдэд анхааруулж, биелэлтийг бүрэн хянаж ажиллахыг холбогдох яам, төрийн байгууллагынханд үүрэг болголоо.  

Ерөнхий сайд “Шатахуун авахын тулд урт дараалалд зогсож, шагийн үнээр авч буй иргэд үнэн, бодит байдлаа хэлж байна. Иргэд бухимдаж байна. Шатахууны хомсдол айл өрхийн амьжиргаа, бизнест хүндрэл учруулж байна. Харин ч иргэд маань нөхцөл байдлыг ойлгож, өнөөдрийг хүртэл хүлээцтэй хандаж ирсэн” гэдгийг хэллээ. 

Засгийн газар бүх боломжоо дайчлан шатахуун татан авчирч, газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт, хил, гааль, төмөр зам, тээврийн бүхий л үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж байна. Гэтэл шатахууныг хэвийн олгохгүй, иргэдийг олон цагаар дугаарлуулан зовоож, талоноор өгнө эсвэл дараагийн ээлжийн хүн олгоно гэх мэтээр чирэгдүүлж байгааг Ерөнхий сайд шүүмжиллээ. Шатахуун түгээх станц найман хошуутай байж хоёр хошуугаар нь л шатахуун олгож байна гэсэн иргэдийн шүүмжлэлийг аж ахуйн нэгжүүд хүлээн авч станцуудаа бүрэн хүчин чадлаар ажиллуулах нь зүйтэй гэлээ. 

Засгийн газрын олоод ирсэн шатахууныг иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй олгоход төр, хувийн хэвшил, аж ахуйн нэгж хэн хэн нь анхаарч, хамтран ажиллах  шаардлагатайг Ерөнхий сайд Н.Учрал онцлоод газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд Засгийн газартай бүрэн ойлголцолд хүрч чадвал нэг удаагийн хуулийн төсөл УИХ-д оруулж,  тодорхой хугацаанд татаас өгч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

Гааль, төмөр зам, нефть компаниуд, шатахуун түгээх станцуудаар байнга явж шалгаж, шаардлага тавьж буй иргэдтэй уулзан, орж ирсэн бензин аль аль компаниудад яаж хуваарилагдаж байгаа талаарх мэдээллийг үнэн зөв өгч ажиллахыг сайд Г.Дамдиннямд даалгаад АҮЭБЯ, ГТХЭГ зэрэг төрийн байгууллагын удирдлагууд ажлаа илүү оновчтой, шуурхай, нээлттэй зохион байгуулах учиртайг Ерөнхий сайд анхааруулав. Талон гэдэг цаасны хүнд суртал, бензин биш бичиг түрүүлж зардаг асуудлыг цэгцлэхийг Монополын эсрэг газарт үүрэг болгов. 

Шуурхай штабын хуралд оролцсон аж ахуйн нэгжийн  төлөөлөл шатахуун тасрах вий гэсэн айдас “паник худалдан авалт” (Panic buying) үүсгэж байгааг, зарим компани талоноор шатахуун олгож буйг хэлж байлаа.  

2026 оны есдүгээр сард энгийн үеийн хэрэглээнд хүрэлцэхүйц буюу 64,573 тонн АИ-92 орж иржээ. Улсын хэмжээнд шок үүссэн үед нэг сарын АИ-92 хэрэглээ 75,000-80,000 тоннд хүрдэг байна. 

2026 оны аравдугаар сард ОХУ-ын Роснефть компаниас 57,000 тонн АИ-92 автобензин, 94,300 тонн дизель түлш, 5,000 тонн онгоцны түлш, Нефтехимисервис компаниас 30,000 тонн энгийн дизель түлш, Газпромнефть компаниас 1,000 тонн  К5/Евро-5/ ангиллын  АИ-92 автобензин, 5,000 тонн К5/Евро-5/ ангиллын дизель түлш авахаар тохиролцсон. Бусад үйлдвэрээс 25,000 тонн энгийн дизель түлш, БНХАУ-аас 8,000 тонн К5/Евро-5/ АИ-92 автобензин, 1,000 тонн АИ-95 автобензин, 10,000 тонн К5/Евро-5/ дизель түлш, 1,000 тонн онгоцны түлш, БНСУ-аас 12,000 тонн К5/Евро-5/ Аи-92 автобензин худалдан авах урьдчилсан захиалга хийгджээ. 

16:30, 2026-10-02

Ерөнхий сайд Н.Учрал: Олоод ирсэн шатахууныг импортлогч та бүхэн зарж ашгийг нь хүртдэг. Яагаад ард иргэдэд төвөг учруулахгүй түгээж болохгүй байгаа юм бэ

Гэрэл зургийг MPA.mn

Шуурхай штабын хуралд Ерөнхий сайд Н.Учрал оролцсон. 

Ерөнхий сайд Н.Учрал: "Засгийн газар бензин зардаггүй. Олоод ирсэн шатахууныг импортлогч та бүхэн зарж ашгийг нь хүртдэг. Яагаад ард иргэдэд төвөг учруулахгүй түгээж болохгүй байгаа юм бэ. Олоод ирсэн нь буруутаж орлого олдог нь хариуцлагагүй хандаж болохгүй. Дэлхийн байдлыг бид засаж чадахгүй ч дотооддоо шийдэж болох асуудлаа шийдэцгээ.
Монополын эсрэг газар ажлаа хий. Зарим шатахууны компаниуд монопол үүсгээд байгаа мэдээлэл байна. Ард иргэдийн шаардлага, Ардчилсан намын зүгээс тавьж буй шаардлагыг хүлээж ав. Ардчилсан нам зун Д.Батлутыг, саяхан С.Амарсайханыг огцруулах шаардлага тавьж байсан. Би шат шатанд хариуцлага тооцоод л явж байна. Цаашид ч тооцно."

#онцолсон, #live, #livetext, #АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, #Шатахууны Шуурхай штаб,