УИХ-ын гишүүн Ж.Золжаргал мэдээлэл өглөө. 

Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: “Ахмад настанд ‘хишиг хувь’ хүртээх нэрээр ЭТТ-ийн 1072 хувьцааг нь авсан асуудалд иргэд гомдолтой байна. Энд иргэдийг төөрөгдүүлсэн нэр томьёо ашигласан гэж үзэж байгаа.

Яагаад ‘Та хувьцаагаа нэрлэсэн үнээр зарах уу?’ гэж шууд асуугаагүй юм бэ? Харин ‘Хишиг хувь хүртэх үү, тэгвэл хувьцаагаа өгчих’ гэсэн байдлаар асуусан нь ядарсан, эмзэг нөхцөлд байгаа хүмүүсийн сэтгэлзүйд тулгуурлан төөрөгдөлд оруулсан гэж үзэж байна.

Зун, намрын турш Баянгол дүүрэг болон орон нутагт уулзаж ярилцсан олон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан энэ асуудалд гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Тиймээс иргэдийн эзэмшиж байсан 1072 хувьцааг буцаахыг шаардана. Ахмадын баярыг тэмдэглэх нь чухал ч ахмад настнуудынхаа эрх, эзэмшиж буй хөрөнгийн асуудлыг орхигдуулж болохгүй.”

#live, #1072 хувьцаа, #УИХ-ын гишүүн Ж.Золжаргал,