Тайланд, Камбожийн хил дээр гурван долоо хоногийн турш буун дуу гараагүй ч улс төрийн маргаан, мэдээллийн дайн улам ширүүсэж байна. Өнгөрсөн долоодугаар сарын 24-нд Камбожийн талаас пуужин харваснаар эхэлсэн мөргөлдөөн өдгөө харилцан буруутгалаар өрнөж, “үгэн дайн” болж ширүүслээ. 

Хоёр талд өрнөж байгаа маргааны гол сэдэв нь Тайланд Камбожийг хил орчимд тэсрэх бөмбөг шинээр тавьсан гэж буруутган  баримт дэлгэсэн бол Камбож энэ мэдэгдлийг няцааж буй. Үүний зэрэгцээ Камбожийн удирдагч асан Хун Сен цахим сүлжээгээр эл асуудлаар байр сууриа илэрхийлж, маргааныг дэвэргэсээр байна. 

Хоёр улсын хилийн маргаан өнгөрсөн зуунд эхэлсэн газар нутгийн асуудлаас улбаатай. Хилийн заагт орших Преах Вихеар сүмийг 1962 онд олон улсын шүүх Камбожид харьяалуулсан нь Тайландын хувьд эмзэг сэдэв хэвээр байгаа юм. Үүнээс улбаалсан маргаан хоёр улсын үндсэрхэг үзлийг өдөөж, улмаар мөргөлдөөнд хүргэсээр ирсэн аж. 

Эх сурвалж: BBC 

#Камбож, #тайланд,