Он солигдох мөчид шөнийн тэнгэрийг салютаар гэрэлтүүлж, олон олон жуулчдыг татаж чаддаг газруудыг доор жагсаалаа.
Тэнгэрт гялалзах өнгө өнгийн гэрлийг харангаа хэзээ ч мартагдахааргүй шинэ жилийн үдшийг өнгөрүүлэх боломжтой 10 газар:
Сидней
Салют буудлагын томоохон үзүүлбэр нь Сидней боомтод болдог бөгөөд Дуурийн театр болон Харбор гүүртэй гайхалтай зохицож харагддаг байна. Ойролцоох арлууд эсвэл хоёр талд байрлах цэцэрлэгт хүрээлэнгүүдээс уг гэрлийн үзүүлбэрийг үзэж сонирхох боломжтой. Гэхдээ хамгийн сайхан үзэмжтэй газруудад хүмүүс захиалга өгч үйлчлүүлдэг тул хурдан дүүрдэг байна. Салют буудуулахын өмнө Австралийн уугуул иргэдийн ёслол, гэрлээр чимэглэсэн завины үзүүлбэр зэрэг бусад арга хэмжээнүүд болдог.

Тайвань
Шинэ жилийн үдэш Тайбэй хотын хамгийн өндөр барилга болох Тайбэй-101 нь салютын үзүүлбэрийн гол талбар болдог байна. Арга хэмжээг Бар уул, Үндэсний доктор Сун Ятсений дурсгалын ордон эсвэл Шиньи худалдааны дүүргээс үзэж сонирхох боломжтой.

Бангкок
Хэрэв та олон хүн цугларсан, хурц гэрэлтэй, чимээ шуугиантай орчин, зугаа цэнгэлд дуртай бол шөнийн хот гэдгээрээ алдартай Бангкок нь шинэ жилийг угтах тохиромжтой газруудын нэг байж магадгүй юм. Чао Прая голын дагуух худалдаа, зугаа цэнгэлийн гол цэг болох “ICONSIAM”-д салют буудуулах үзүүлбэрийг үзэх боломжтой.

Дубай
Дубай дахь Бурж Халифа бол дэлхийн хамгийн их анхаарал татдаг тэнгэр баганадсан барилгуудын нэг бөгөөд шинэ жилийн үеэр улам үзэмжтэй болдог. Жил бүр шинэ оныг гайхалтай салют буудлагын үзүүлбэрээр угтан авахаар тэнд олон хүн цуглардаг.

Кейптаун
Шинэ жилийн баярын салют нь Өмнөд Африкийн энэ хотыг илүү гайхалтай болгодог. Гэрлийн үзүүлбэрийг Виктория ба Альберт усан эрэг дээрээс үзэхэд тохиромжтой.

Ром
Ромд шинэ жил угтаж, салютын үзүүлбэр үзэх гэж буй хүмүүс эрт үед морин тэрэгний уралдаан, зугаа цэнгэлийн төв байсан Максимус Циркийг зорих нь зүйтэй. Хэрэв та хөгжимд дуртай бол мөн электро хөгжмийн 14 цагийн турш үргэлжилдэг “Amore Festival”-ыг зориорой. Сонгодог хөгжим сонирхогчдын хувьд Флайано театрт болдог “Гурван тенор”-ын тоглолтыг сонгож болох юм.

Лондон
Лондонгийн нүд болон Биг Бенийн ойролцоох Вестминстерт зохион байгуулдаг шинэ жилийн баярын салют жил бүр хотыг гайхалтайгаар гэрэлтүүлдэг. Салютын үзүүлбэрийг ойроос үзэхийн тулд тасалбар авах шаардлагатай боловч тасалбар нь эртнээс зарагдаж дуусдаг байна. Гэхдээ Примроз Хилл, Парламент Хилл, Гринвич Парк, Александра Палас зэрэг толгодоос салютыг үнэ төлбөргүй үзэх боломжтой. Мөн Миллениум, Саутварк зэрэг гүүрэн дээр зай олж чадвал салютын үзүүлбэрийг үзэж болно.

Рио де Жанейро
Хэрэв та халуун дулаан далайн эргийн амралтын газарт шинэ оныг угтахыг хүсвэл Рио де Жанейрог зориорой. Копакабана далайн эрэг дээр оны сүүлийн өдөр олон сая хүн цуглардаг бөгөөд уламжлал ёсоор арга хэмжээний эхэнд олон төрлийн хөгжмийн тоглолт болдог.

Нью-Йорк
Манхэттен дэх Таймс талбайд шинэ жилийн баяраар томоохон арга хэмжээ болдог уламжлалтай. 31-ний үдэш тэнд биечлэн очиж үзээгүй байсан ч кино, телевизийн дэлгэцээр бөмбөлөг буух мөчийг харсан байж магадгүй.

Лас Вегас
Шинэ жилийн үдэш Лас Вегас хотын гол гудамжны замын хөдөлгөөнийг хаадаг бөгөөд явган зорчигчдод зориулсан томоохон наадам болдог. Шөнө дундын үед гудамж дагуух казинонууд дээвэр дээрээ салют буудуулж, гайхалтай үзүүлбэр үзүүлдэг.

Эх сурвалж: CNN

#Шинэ жил, #салютын үзүүлбээр,