Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Хүнс, хөдөө аж ахуйн салбарт өнгөрсөн 17 жилийн хугацаанд төрөөс олгосон урамшуулал, дэмжлэг, хөнгөлөлттэй зээлийг нарийвчлан шалгах шаардлагатай. Энэ хугацаанд 538 тэрбум төгрөгийн урамшуулал, 1.1 их наяд төгрөгийн дэмжлэг, 4.4 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл, зээлийн хүүгийн 603 тэрбум төгрөгийн татаас олгосон байна.

Гэтэл 2010 оноос хойш салбарын ажиллагсдын тоо 31 мянгаар буурч, бүтээмж хоёр дахин буурсан, импортын хамаарал 5.6 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Тиймээс эдгээр асуудлыг нарийвчлан шалгахын тулд хянан шалгах түр хороо байгуулах шаардлагатай гэж үзэж байна.

Мөн сонсгол үнэн зөв, бодит мэдээлэлд тулгуурлах ёстой. Шаардсан материалын 63 хувь нь ирээгүй байхад зөвхөн бизнес эрхлэгчдийн авсан зээлийн хэмжээг зарлаж, аж ахуйн нэгжүүд рүү дайрсан байдлаар асуудалд хандаж болохгүй. Энэ бол байж боломгүй асуудал.

Иймд БОХХААБХ-ны дарга М.Мандхайгаас шаардлагатай тодорхой мэдээллүүдийг өгөхийг шаардаж байна.”

#live, #УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ,