Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр /2026.10.02/ Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 57.1 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ.

Хамтарсан хуралдаанд УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, Ж.Ганбаатар, Л.Соронзонболд, Р.Сэддорж, Ч.Анар, М.Энхцэцэг, П.Батчимэг, Д.Цогтбаатар, Д.Энхтүвшин, Б.Түвшин, Т.Аубакир, Б.Мөнхсоёл, Б.Уянга, П.Сайнзориг, Д.Пүрэвдаваа, Б.Заяабал, Н.Наранбаатар, Ж.Баясгалан, Р.Батболд, Ш.Бямбасүрэн, Ж.Батжаргал, Ч.Лодойсамбуу, Н.Батсүмбэрэл, М.Мандхай, П.Мөнхтулга, О.Батнайрамдал, Г.Лувсанжамц, Б.Чойжилсүрэн, Г.Уянгахишиг, З.Мэндсайхан, Л.Мөнхбаясгалан, Г.Очирбат нар хүрэлцэн ирж, оролцсон.

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцэх асуудлын товыг хуралдаан даргалагч, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар танилцууллаа. Засгийн газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүнээс өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй нэгтгэн анхны хэлэлцүүлгийг явуулав. Хууль санаачлагчийн зүгээс төслүүдийг нэгтгэн хэлэлцэхийг зөвшөөрсөн тул Ажлын хэсэг хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэдгийг Н.Наранбаатар дарга илтгэв.

УИХ-ын Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс тус Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг дэмжиж байгаа эсэхийг тодрууллаа. Зарлагын дүгнэлтийг төсөлд тусгахдаа тухайн ондоо шийдвэрлэх асуудлыг тоогоор илэрхийлэх нь хүндрэлд хүргэж болзошгүй тул зарчмаа тодорхой болгох шийдэл чухал. Төсвийн хүрээний мэдэгдэлд зарлагын өсөлтийг тооцохдоо дүрмээ баримтлах, алдагдлын хэмжээг Дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувиас дээш болгох санал орж ирсэн нь ухралт болно гэж санаа зовниж байгаа гэсэн хариултыг тус Зөвлөлийн төлөөлөл өгсөн юм.

Ийнхүү хэлэлцээд, Ажлын хэсгээс гаргасан санал бүрээр санал хурааж шийдвэрлэлээ. Саналуудаас ихэнхийг нь дэмжсэнгүй. Тухайлбал хэлэлцүүлгийн эхэнд дурдагдсан алдагдлын хэмжээг ДНБ-ий 3 хувьд хүргэх тухай саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц өөрийн саналыг танилцуулсан ч дэмжлэг авсангүй. Тэрбээр, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7.5 дахь хэсгийн заалтыг өөрчлөхгүй байхыг санал болгож, энэ нь төсвийн төлөвлөлтийн ач холбогдлыг бууруулах сөрөг үр дагавартай гэв. Уг заалтад өөрчлөлт оруулан "түүний нэмэлт, өөрчлөлтийг", "Төсвийн тодотголын" гэснийг хассанаар төсөвт тавигддаг “хүрээг баталснаас багадаа 3 сарын дараа төсөв батлагддаг” жишиг төсвийн тодотгол дээр мөрдөгдөхгүй нөхцөл үүснэ. Улмаар өмнөx жилүүдийн жишгээр хүрээ нь төсвөө даган өөрчлөгдөх, төсвийн төлөвлөлтийг сайтар хийх замаар шаардлагагүй тодотголыг бууруулаx чиглэлд хийгдэж буй алхмаасаа ухрахад хүргэнэ гэсэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг сануулсан.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хамтарсан хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулт асууж, үг хэлсэн. Манай улс дунд хугацааны төсөвлөлт рүү шилжинэ гэвэл 7.5 дахь заалтыг хэвээр үлдээх чухал хэмээн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс хариуллаа.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хариултыг сонссоны дараа УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын гаргасан саналыг яагаад дэмжсэнгүйг лавлахын зэрэгцээ төсөвтэй холбоотой хуулийн төслүүдийн хэлэлцүүлэхэд эдийн засагч мэргэжилтэй гишүүд гярхай хандаж, идэвхтэй оролцохыг уриаллаа.

Хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд санал, дүгнэлтээ танилцуулахаар шийдвэрлэснээр Байнгын хороодын хамтарсан хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

#live, #парламент, #Төсвийн байнгын хороо, #улсын их хурал, #Эдийн засгийн байнгын хороо, #PARLIAMENT.MN, #их хурал,