Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо өнөөдөр (2026.10.02) "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлгийг Кристина Ноблийн Хүүхдийн сан хамтран зохион байгууллаа.

viber_image_2026-10-02_17-59-57-340.jpg

Шударга ёсны тогтолцоог хүүхэд төвтэй болгох нь чухал гэдгийг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал онцолсон. Тэрбээр, Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулагдаж байгаатай холбогдуулан парламентаас Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль баталсан. Энэхүү хуулиар хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангах зарчмыг баталгаажуулсан нь ач холбогдолтойг тэмдэглэв. Түүнчлэн Улсын Их Хурлын зүгээс хууль батлаад орхих бус хуулийн хэрэгжилтийг хангуулахад анхаарч, бүх шатны байгууллагуудын хамтын ажиллагаа нэн шаардлагатай байгаа гэсэн юм.

viber_image_2026-10-02_18-01-11-912.jpg

Түүнчлэн өсвөр насны хүний хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн шинэчлэл, шинэ зохицуулалт, салбар хоорондын уялдаа, зохицуулалт, бодлогын асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас, хүүхдийн бодит нөхцөл, нийгэмшлийн талаар Кристина Ноблийн Хүүхдийн сангийн захирал Б.Амаржаргал мэдээлэл өгөв.

viber_image_2026-10-02_18-00-07-357.jpgviber_image_2026-10-02_18-00-59-212.jpg

Хүүхэд хамгаалал, гэр бүлийн дэмжлэгийн тухай Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас, хүүхдийн эрхийг хамгаалах тогтолцооны хяналт ба хариуцлага, хууль зүйн туслалцаа, хараат бус хяналт, тулгамдаж буй асуудлаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан илтгэл тавилаа.

viber_image_2026-10-02_18-01-20-256.jpgviber_image_2026-10-02_18-01-38-393.jpgviber_image_2026-10-02_18-00-24-116.jpg

Хэлэлцүүлгийн үр дүнд "Хуулиас хэрэгжилт рүү: 2026-2027 оны нэн тэргүүний арга хэмжээ"-г тодорхойлж, байгууллага тус бүрийн хийх ажил, хамтын ажиллагааг хэлэлцэн тохиролцлоо гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,