Хөгжлийн банк зэргийн барьцаанд хураагдсан барилгуудыг сургуулийн зориулалттай болгоно гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Ингэхдээ ирэх хичээлийн жилд сургуулийн дотоод орчны ашиглалтыг сайжруулах, засвар тохижилт хийх гэнэ. Мөн бусад байгууллага, иргэдийн эзэмшил, өмчлөлд буй сургалтын зориулалтаар ашиглах боломжтой байруудыг түрээслэх замаар богино хугацаанд суудлын тоог нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэхээр болжээ.
Энэ шийдвэрийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон АТГ, Хөгжлийн банк зэргийн барьцаанд хураагдсан барилгуудыг сургуулийн зориулалттай болгох ажлыг зохион байгуулах аж.

#БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, #БШУЯ,