Цагаан сарыг тохиолдуулан БШУЯ-наас хичээл сургалтын үйл ажиллагаанд дараах зохицуулалтыг хийхээр шийдвэрлэжээ.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх долоо хоног буюу хоёрдугаар сарын 20-24-нд амарна. Ингэхдээ хоёрдугаар сарын 20-ны өдрийн хичээлийг энэ бямба гарагт буюу 18-ны өдөр нөхөж орно. Харин хоёрдугаар сарын 24-ний баасан гарагийн хичээлийг дараагийн долоо хоногийнх нь бямба гараг буюу гуравдугаар сарын 4-ний өдөрт шилжүүлэх аж.

Харин мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага болон их, дээд сургуулиуд энэ сарын 20, 24-ний хоёр өдрийн хичээлийг цахимаар зохион байгуулах гэнэ. Дадлагын буюу лабораторийн хичээлийг гуравдугаар сард тухайн сургуулиуд зохион байгуулалт хийж нөхөхөөр шийдвэрлэжээ.

Эх сурвалж: БШУЯ

#онцолсон, #сурагч, #сургууль, #Хичээл,