Мягмар гарагт Оросын Ерөнхийлөгч Владимир Путин барууны эсрэг хариу арга хэмжээ авах тухай зарлигт гарын үсэг зурлаа.
Хориг арга хэмжээ нь “Гадаадын зарим улс, олон улсын байгууллагуудын найрсаг бус үйлдлийн хариу” байх болно гэж Кремль мэдэгдэв.
Арга хэмжээнд өртсөн хувь хүн, аж ахуйн нэгжийн нэрсийг баримт бичигт тодорхой заагаагүй байна. Харин Оросын засгийн газарт хориг арга хэмжээ авах хүмүүс болон байгууллагын жагсаалт гаргах 10 хоногийн хугацаа өгч, түүнчлэн гэрээ, хэлцлийг хориглоход шаардлагатай нэмэлт шалгуурыг тодорхойлохыг даалгажээ.
Уг тогтоолын дагуу хориг тогтоосон хувь хүн, аж ахуйн нэгжид бүтээгдэхүүн, түүхий эд экспортлохыг хориглох юм. Мөн Оросын хариу хориг арга хэмжээнд өртсөн гадаадын хувь хүн, компаниудтай гүйлгээ хийхийг хориглож, Оросын аж ахуйн нэгжүүд хориг арга хэмжээнд өртсөн хувь хүн, компаниудын өмнө хүлээсэн гэрээгээ биелүүлэхгүй байх боломжийг олгожээ.
Эх сурвалж: Reuters

#ОХУ, #Путин, #Украины дайн,