Лхагва гарагт Израил Газын зурвас дахь цэргийн ажиллагаагаа өргөжүүлж, анклавын томоохон хэсгийг эзлэн авч, аюулгүйн бүсдээ нэмж, хүн амыг нь нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгаагаа зарлалаа.

Газын иргэд 2007 оноос хойш тус анклавыг хяналтдаа байлгаж байгаа Хамас бүлэглэлийг эсэргүүцэн жагссан нь цэргийн ажиллагаагаа өргөжүүлэх нэг шалтгаан болсон байна. 

Батлан ​​хамгаалахын сайд Исраэл Кац тулаан өрнөж буй бүс нутгуудад нүүлгэн шилжүүлэлт хийнэ гэж мэдэгдсэн бөгөөд Газын иргэдийг Хамас бүлэглэлийг түлхэн унагааж, барьцаанд байгаа хүмүүсийг суллахыг уриалжээ. Энэ нь дайныг зогсоох цорын ганц арга зам болохыг тэрээр тэмдэглэсэн байна.

Израилын арми өмнөд хэсгийн Рафах хот болон Хан Юнис хотын орчимд амьдардаг хүмүүсийг бүс нутгийг орхихыг уриалж, эргийн Аль-Маваси бүс рүү нүүхийг зөвлөсөн байна. 

Сайд мэдэгдэлдээ хэдий хэмжээний газар нутагт хяналтаа тогтоохоор төлөвлөж байгаагаа тодорхой дурдаагүй байна.

Үүний зэрэгцээ, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тус анклавыг бүрмөсөн нүүлгэн шилжүүлж, АНУ-ын хяналтад авч дахин хөгжүүлэхийг уриалсны дараа Израилын удирдагчид палестинчуудыг тус анклаваас сайн дураараа явахад туслахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

АНУ-ын дэмжлэгтэйгээр талууд түр гал зогсоох гэрээ байгуулж, Хамас барьцаанд байсан хүмүүсээс суллаж, оронд нь Израил шоронд хорьж байсан палестинчуудыг сулласны дараа өнгөрсөн сард Израил Газын зурваст агаарын цохилтоо дахин эхлүүлж, хуурай замын ажиллагаагаа сэргээсэн.

Гал зогсоох хэлэлцээр дууссанаас хойш олон зуун хүн амь үрэгдсэн бөгөөд Израил тус анклавд үзүүлэх тусламжаа зогсоож, ихэнх хэсгийг нь Хамас бүлэглэл булаан авч байгааг буруушаасан юм.

Катар болон Египетийн төлөөлөгчдийн зуучилж буй дайныг зогсоох яриа хэлэлцээрийг сэргээх оролдлогод одоогоор ахиц дэвшил гараагүй байна. 

Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #Израил,

0 / 1000