COVID-19

Эмнэлэг болон тусгаарлан ажиглах 407 байранд 24239 иргэн байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар эмнэлэг болон тусгаарлан ажиглах 407 байранд 24239 иргэн байна.

Үүнээс нийслэлд 9 тусгаарлах байранд 233, эмнэлгийн 42 байршилд 5966 иргэн байна.

Түүнчлэн 2021 оны есдүгээр сарын 16-ны өдөр эмнэлэг болон тусгаарлах ажиглах байранд 3104  иргэн нэмэгдэж, 2275 иргэн гэрийн ажиглалтад шилжиж, 29 иргэн шилжин эмчлүүлж байна.

Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт  3303 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet