COVID-19

09.17: Есөн хүн нас барж, халдварын 2,796 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Гэрэл зургийг
MPA.mn

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021.09.17/

Сүүлийн 24 цагт халдварын 2,796 шинэ тохиолдол бүртгэгдэж, есөн хүн нас барлаа. Тохиолдлуудын 1,164 нь Улаанбаатар хотод, 1,632 нь орон нутагт батлагдлаа.

Харин 4,212 хүн эдгэрч эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарч, 22,387 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 3,293 нь хүүхэд, 1,148 нь жирэмсэн эх байна.

Халдвар авсан иргэдийн,

  • 14,201 хүний биеийн байдал хөнгөн,
  • 5,920 хүн нь хүндэвтэр,
  • 1,904 хүн нь хүнд,
  • 362 хүний биеийн байдал нэн хүнд байна.

Өнөөдрийн байдлаар халдвараас шалтгаалсан нас баралтын нийт тоо 1,010 болсон бол 2.248.058 хүн вакцины I тунд, 2.119.454 сая хүн вакцины II тунд хамрагдаад байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet