Хүүхдийн номын олон улсын зөвлөлийн шийдвэрээр 1967 оноос эхлэн Данийн үлгэрийн агуу зохиолч Ганс Христиан Андерсены төрсөн өдрөөр Олон улсын хүүхдийн номын баярын өдрийг (International Children"s Book Day) тэмдэглэж байхаар болжээ. Энэ баярыг дэлхийн хүүхдийн уран зохиолын гарамгай зүтгэлтэн, герман зохиолч, хүүхдийн номын олон улсын зөвлөлийг үндэслэгч Йелла Лепман санаачилсан байна.

Ганс Христиан Андерсен1805 оны дөрөвдүгээр сарын 2-нд Данийн Фюн арлын Оденсе хотноо төржээ. Бага наснаасаа мөрөөдөмтгий байсан хүүхэд гэртээ үлгэр зохион жүжиг болгон тавьдаг байжээ. Ирээдүйн зохиолч 14 настайдаа Данийн нийслэл Копенгаген хотод иржээ. Андерсен таван үзэгдэлт жүжиг бичин түүнийгээ тавихад санхүүжилт өгөхийг хаанд захиа бичин гуйжээ. Хааны тусламжтайгаар тэр Слагелс болон Эльсинорийн сургуулиудад улсын тэтгэлгээр сурчээ. “Холмен сувгаас Амагерийн зах хүртэл явган аялсан нь” гэдэг зөгнөлт өгүүллийг тэр 1829 онд нийтлүүлэв. 1835 оноос “Үлгэрүүд” түүнийг алдаршуулжээ. 1839-1845 онуудад тэрээр “Үлгэрүүдийнхээ” хоёр ба гуравдугаар ботийг бичсэн байна.

Манай орны хувьд эрт дээр цагаас хүүхдүүдэд үлгэр, домог, хууч яриа ярьдаг байсан аман зохиолын хэлбэр нь хүүхдийн зохиолын үндэс гэж үзэж болох юм.
Харин монгол хэл дээр хэвлэгдсэн хүүхдэд чиглэсэн анхны ном нь "Хүүхэд хүмүүжүүлэх сургаал" хэмээх ном гэж үздэг. Энэ номыг Жамсрангийн Цэвээн 1923 онд бичиж хэвлүүлсэн бөгөөд хүүхдийн ёс суртахуун, боловсролд анхаарсан сурган хүмүүжүүлэх зохиол байжээ. 

Д.Нацагдоржийн "Халуун ус", "Маамуу нааш ир", Б.Ринченгийн "Монгол Улсын хүүхэд багачуудын үлгэрийн цоморлог", “Заан Залуудай”, С.Буяннэмэхийн "Алтан загас" зэрэг бүтээлүүд Монголын хүүхдийн уран зохиолын суурийг тавьсан байна.

Эх сурвалж: Боловсролын яам

#Боловсролын яам, #Хүүхдийн номын өдөр,

0 / 1000